ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үнэмлэхүй саналаар дахин сонгогдож байна

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн саналын 99.43 хувийг тоолсон урьдчилсан дүнгээр одоогийн ерөнхийлөгч Владимир Путин 88 орчим хувийн саналаар дахин сонгогдож байна. Бусад нэр дэвшигчдээс үнэмлэхүй саналаар ялснаар одоогийн ерөнхийлөгч, өдгөө 71 настай Владимир Путин дахин 6жил буюу 2030 он хүртэл ОХУ-ын төрийн эрхийг барихаар болж байна. Тэрээр сонгуулийн төв хороо нь урьдчилсан дүнг зарласны дараа Орос, Хятадын хязгааргүй түншлэлийн ач холбогдол болон Украины дайнтай холбогдуулж байр сууриа илэрхийллээ.

Оросын коммунист намаас нэр дэвшсэн Николай Харитонов 4.28 хувийн санал авч хоёрдугаарт бичигдэж байгаа бол түүний араас Шинэ Ардын намын Владислав Даванков 3,85%ийн санал, Оросын либерал ардчилсан намын Леонид Слуцкий 3,15 хувийн саналаар удаалсан байна. энэ сарын 15-17-ны хооронд болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд санал өгөх эрхтэй 112 сая хүн бүртгэгдсэнээс ирц 74.22 хувь буюу сүүлийн 20 гаруй жилд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Оросын сүүлийн 20 жилд болсон сонгуулийн ирц 64-69 хувьтай байж иржээ. Путины энэ удаагийн сонгуульд авсан санал ЗХУ задарснаас хойших ОХУ-ын түүхэнд гарсан хамгийн өндөр дүн юм байна.

Сонгуулийн албан ёсны дүнг энэ сарын 28-ны дотор зарлах ёстой, ОХУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын 5-р сарын 5-нд болох товтой байна. ОХУ-ын ерөнхийлөгч Сонгуулийн төв хороо нь ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа Орос, Хятадын харилцаа болоод Украины дайнтай холбогдуулж хэд хэдэн зүйл дээр байр сууриа илэрхийлжээ.

Тухайлбал Орос, Хятадын ашиг сонирхол давхцаж байгаа нь олон улсын тавцан дахь нийтлэг зорилтуудаа шийдвэрлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж байна, хоёр улсын харилцаа өргөжин бэхжихэд удирдагчдын хувийн сайн харилцаа эерэгээр нөлөөлж байгаа, Москва, Бээжингийн харилцаа бол маш хүчтэй, харилцан бие биенээ нөхдөг гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн Франц улс Украинд цэргээ оруулбал Францын цэрэг зөвхөн хоёрдогч үүрэг буюу Украины цэргийг сургах, барууны техник хэрэгсэлтэй хэрхэн харьцах, хэрхэн ашиглахыг заах, энэ төрлийн бусад чиг үүрэг гүйцэтгэх төлөв харагдаж байна. Харин НАТО-той Украины нутагт шууд тулгарвал дэлхийн гуравдугаар дайнд нэг алхам ойртсон хэрэг болно гэж ОХУ-ын ерөнхийлөгч мэдэгджээ. Мөн Кремлийн тэргүүн цаашид Украинтай залгаа хилд аюулгүйн бүс байгуулах шаардлага үүсэх байх гэж мэдэгдсэн ч тухайн бүс хэр өргөн байх талаар тодорхой зүйл хэлээгүй байна. Мөн Францын ерөнхийлөгч энэ зуны Парисын олимпын үеэр Орос, Украины хооронд гал зогсоох санал дэвшүүлсэн талаар ямар нэгэн зүйл сонсоогүй ч ОХУ энхийн хэлэлцээнд ороход бэлэн байгаа гэж мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.191.72] 2024-03-21 20:26:21

Баяр хүргэе

зочин [66.181.190.68] 2024-03-21 12:11:48

Оросын ард түмний сонголт мэргэн байлаа.ПУТИН- тэй зэргэцэх ерөнхийлөгч дэлхийд байхгүй. Баяр хүргэе.

Хэрүүлч төгцөг [66.181.160.77] 2024-03-21 09:43:54

ОХУ-ын ялалтын баяр хүргэе. Путинд ч баяр хүргэе.

Зочин [73.71.17.237] 2024-03-21 06:56:28

Путин удахгүй мрнголд ирэхдээ бөгсөө арчихгүй ирнэ гэсэн.Та нар бөгсийг нь нэг сайн долойгоод өгөөрэй дээ бөгс долоогч нар мин

Зочин [73.71.17.237] 2024-03-21 06:43:24

Бүх өрсөлдөгч нараа алхыг нь алаад бусдыг нь сонгуулиас хасуулаад.Алуурчин чөтгөр.Энэ хүн бол монголд гайл болсон.Ярья гэвэл урдах дарга нарыг нь ярь.Тэд бол харин монголд тусалсан эрхэм хүндэт хүмүүс.

Хэрүүлч төгцөг [66.181.160.77] 2024-03-21 09:40:45

Тэр үнэн худлын дэнсээ дэлхийн нийтэд зарлачихаас. Чи чадахгүй шүү дээ. Харин Хон Хэрээдий л чамаас дээр чадна.

Зочин [73.71.17.237] 2024-03-21 06:38:25

Өглөө 2? %иоройнь ,_ %

Зочин [73.71.17.237] 2024-03-21 06:36:56

Энэ мундаг сонгуульд өөр хүнийг сонгох боломж байсануу?

зочин [66.181.188.57] 2024-03-20 21:44:27

Яана аа, 72 настай Путин гуай дайнаа зогсоогоосой.

Zochin [178.51.202.127] 2024-03-20 14:36:01

Ard tumnee buh zovlon gaigaas deesh ne orgoj uls ornoo manduulsan mundag eronhiilogch, ard tumniihee baharhal, tuuhend ner ne uldeh hun. Mongol ulsad az baival iim mundag hun oldoh boltugai

Зочин [66.181.161.215] 2024-03-20 13:03:37

Оросын холбооны улсын иргэд ямар ч нөхцөлд ерөнхийлөгч Путиний талд тууштай зогсоно гэдгээ дэлхий дахинд батлан харуулсан жинхэнэ шударга сонгууль боллоо.

Бид баярлаж байна. Манай бүс нутаг тайван байх нь. [66.181.160.120] 2024-03-20 12:22:05

Монголчууд ойрын 6 жил тайван байж болно. Орос, Хятал 2 хөгжвөл Монголд л хэрэгтэй. Харин энэ 2 сүйрвэл Монгол ч сүйрнэ. Иймд Путин соногдсонд бид баярлаад л байхаас өөр яахав. Тээр хол байгаа Европ, Америк, Япон бол цагаа тулахлээр Монголд юугаар ч тусалж чадахгүй.

Zochin [202.126.89.96] 2024-03-20 08:26:32

Luivardlaa luivardlaa gehed Orosiin niitleg ard tumen ni yaj demjdegiig harlaa 88 huvi gedeg bol unemlehgui yalalt ingej ard tumnii sanal luivardah bolomjgui Oros orniihoo tuluu baiguulsan gaviyatai gedeg ni shuud haragdaj bn aguu yumaa .Putin anh Orosiin yerunhiilugch bolohod TUR ni Mafi Oligarhiudiinhaa gart buren orson baisan ORT televiz gehed l Boris Berizovskiin gart orson (oligarhi) blaa gants jishee .bugdiig tseverlej chadsan uuniig ard tumen ni unuudriig hurtel bisherseer bgaa ard tumnii hee dund ner hundtei aguu Hun yum gej harj bn 88 huvi ene sanal helj ugch bn

Зочин [172.59.189.160] 2024-03-20 00:17:03

Ёстой луйварчин гэж энэ хүүрийг л хэлнэ дээ, 89% дэмжлээ гэнэ үү, ёстой хуцваа,

Хэрүүлч төгцөг [66.181.160.77] 2024-03-21 09:42:48

Түүнийг луйварчин гэж дэлхийд зарлаач чи. Чи чадахгүй ээ. Харин Хон Хэрээдий л чамаас дээр байх.

Zochin [202.126.89.96] 2024-03-20 08:10:06

Hutsdag muu uher be chi Putin gej huniig Orosiin ard tumen ingej demjij bn shu de Oros ornoo oligarhi hulgaich naraasaa tseverlej hugjuulj chadsan gants hun munuus mun tiim uchraas demjij bn

иргэн [66.181.182.247] 2024-03-19 21:20:11

өрсөлдөгч болох хүнээ алж байж боллоо , энэ бол оросын ард түмний сонголт биш

Зочин [66.181.190.13] 2024-03-19 19:30:43

Путин даргын ялалтад баярын магнай тэнийж , даргадаа амжилт бүтээл,аз жаргалын дээдийг хүсэн еоөөе.

Жав [192.82.65.175] 2024-03-19 14:51:26

Оросууд Пүүтэн хятадын бөгсийг долоож үхэх гэж байна. Путинийг хэлсэнийг харахад энэ хоёр мөнхийн найз юм байхаа. Гэтэл монгол дахь оросын тороолууд, оросын бөгсийг долоогчид, оросын туршуулууд яагаад монголчуудад хятадыг муулдаг вэ? Монголчууд өөрийн толгойгоор энэ хоёр хөршийг хоёуланг нь сайн найзаа л гэе даа.Би хувьдаа Орос хятад хоёрыг хоёулаа өмхий гэдгийг мэддэг ч хоёулыг нь сайн найзаа л гэдэг шүү.

Иргэг [103.212.119.137] 2024-03-19 12:30:26

Манай Хүрэлсүх Путинд баяр хүргэх байхдаа , Ядарсан үeд Орос л тусалдаг биздээ


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.