БНХАУ-д гэрлэлтээ бүртгүүлэх иргэдийн тоо сүүлийн есөн жилд анх удаа нэмэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-д гэрлэлтээ бүртгүүлэх иргэдийн тоо сүүлийн есөн жилд анх удаа нэмэгджээ. Тодруулбал өнгөрсөн онд шинээр гэр бүл болсон 7.6 сая хүн байсан нь 2022 оныхоос 12.4 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. 2013 онд гэрлэлтээ бүртгүүлсэн иргэдийн тоо хамгийн өндөр буюу 13.5 сая орчим хүн байсан. Энэ нь тус улсын Засгийн газраас гэрлэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна. 1980-аад онд хэт их хүн амын улмаас “нэг хүүхэд” бодлого баримталж эхэлснээс хойш Хятадад төрөлтийн хувь эрчимтэй буурсан.

Энэ сарын эхээр Хятадын Ерөнхий сайд Ли Цян "Төрөлтөд ээлтэй нийгмийг бий болгож, урт хугацааны, тэнцвэртэй хүн амын хөгжлийг дэмжих" амлалт өгсөн юм.

Хятад улсын хүн ам өнгөрсөн онд 2.08 саяар буурч, 1.409 тэрбум болсон нь хоёр дахь жилдээ дараалан буурч байгаа үзүүлэлт болсон.

Түүнчлэн өнгөрсөн онд Хятадад есөн сая хүүхэд мэндэлсэн нь 2022 онтой харьцуулахад 550 мянгаар цөөрсөн үзүүлэлт юм. НҮБ урт хугацаандаа буюу 2050 он гэхэд Хятадын хүн ам 109 саяар буурах төлөвтэй байгааг онцолсон.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.