ПАРИС 2024: Эммануэль Макрон олимпын үеэр гал зогсоохыг уриалав
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Украины TCH сувагт өгсөн ярилцлагадаа олимпын үеэр гал зогсоохыг хоёр талаас хүссэн тухайгаа ярьжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас олимпын хөдөлгөөнийг дэмжих үүднээс дайсагнагч талуудыг гал зогсоох санал гаргасныг дэмжиж байгаагаа Э.Макрон онцолсон юм.
Энэ сарын 19-21-ний хооронд болох Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ОХУ-ын тамирчдыг олимпод яаж оролцуулах талаар тодорхой шийдвэр гарна. Ямар ч шийдвэр гарсан дагаж мөрдөх болно гэж Францын төрийн тэргүүн мэдэгдсэн байна.
Э.Макроны уриалгын хариуд ОХУ-ын Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-ны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг Францын талд сануулжээ.
Харин В.Путинээс энэ талаар лавлахад "Энэ мэдэгдлийн талаар мэдээлэл аваагүй байна. Бид ямар ч асуудалд ОХУ-ын эрх ашгийг нэн тэргүүнд тавина" гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Inside The Games
Сэтгэгдэл
Зочин [202.21.100.210] 2024-03-21 07:31:30
хуцдаг халтарууд оросыг муулаад байга бүх зүйлээ тэгээд тэр франц, америкаасаа аваач...... газарзүйн байрлалаа хараад хөнжлийн хэрээрээ хөлөө жийцгээ....
Зочин [73.71.17.237] 2024-03-21 06:26:09
Путин бол алуурчин түүх мартахгүй
Зочин [73.71.17.237] 2024-03-21 06:24:52
Баасны орсын эрх ашиг.бүх тамирчид нь тариа хэрэглэдэг.Нүдний булайнууд
Зочин [73.71.17.237] 2024-03-21 06:20:27
Хогийн орсууд дэлхийгээс алга болоосой.Хаана дайн байлдаан аллага хядлаг тэнд орсууд.Энэ их мөнгөө хүн ардынхаа сайн сайхныхаа төлөө зарцуулаасай.Ихэнх хот тосгод нь тавиад оныхоороо байгаа гэж хүн ард нь ярьж байна лээштээ.Монголын хүмүүс нийгмийн халамжлалаар бол орсыг хол орхисон юм байна лээ.
Zochin [66.181.183.211] 2024-03-19 16:26:29
Orosiin ard tumen uhaalag songolt hiisen. Putin ch mash zuv hariult ugchee.
Битгий новшруул. [66.181.160.120] 2024-03-19 14:30:00
Орос нь Макроны үгэнд орж гэндэхгүй байлгүйдээ. Ганц хоёр хоног давшихгүй байхад л украйнууд цэрэг, зэвсгээ хөдөлгөж новширно ш дээ.
Зочин [192.82.92.153] 2024-03-19 14:28:38
Оросын эрх ашиг тэргүүнд Олимпийн наадам удаад гэж маш айхтар хэлжээ