Москвагийн концертын танхимд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

Баасан гаргийн орой ОХУ-ын Москва мужийн Красногорск хотын “Крокус сити холл” концертын танхимд үл таних зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. “Пикник” хамтлагийн тоглолтыг үзэхээр цугларсан хүмүүс рүү хэд хэдэн зэвсэгт этгээд автомат буугаар гал нээжээ. Оросын агентлагуудын мэдээлснээр, концертын танхимын ихэнх хэсэг галд автсан байна.

“Крокус Сити Холл”-д зэвсэгт халдлага болсон тухай эхний мэдээ Москвагийн цагаар 20.00 цагийн орчимд гарчээ. Зэвсэгт этгээдүүд гал нээсний дараа концертын танхимд дэлбэрэлт болсон гэж ТАСС агентлаг шуурхай албаны мэдээллээс эш татан мэдээлсэн бол үүнээс цаг 30 минутийн дараа “Интерфакс” агентлаг дахин дэлбэрэлт болсон гэж мэдээлжээ. Улмаар барилгын дээврийн зарим хэсэг нурсан байна.

Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн мэдэгдсэнээр, 115 хүн эмнэлэгт хүргэгдсэний 5 нь хүүхэд байна. 60 хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд шархадсан хүмүүст шаардлагатай бүх арга хэмжээ авсан гэж Шадар сайд Татьяна Голикова мэдэгджээ. Ерөнхийлөгч Владимир Путинд халдлагын талаар илтгэсэн бөгөөд тэрбээр холбогдох бүх албаар дамжуулан тогтмол мэдээлэл авч байна гэж Оросын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.

Оросын Мөрдөн байцаах хороо терроризмын хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Халдлага гарсантай холбогдуулан Москвагийн нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлуудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, Москва болон Москва мужид олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг цуцалсан байна. Дагестан, Умард Осет, Тула муж, Ненецийн автономит тойрог зэрэг ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан гэж ТАСС агентлаг мэдээлжээ. АНУ болон Өрнөдийн орнуудын эрх баригчид зэвсэгт халдлагыг буруушааж, эмгэнэл илэрхийлсэн байна. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк энэ хэрэгт Киев ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:31

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:31

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

зочин [66.181.188.215] 2024-03-26 14:29:50

Украйн ба орост энгийн иргэдийн амь нас хохирч байгаа нь харамсалтай, ум сайн амгалан болтугай. Украйн руу орос өдөрт бараг л 150-200 дрон илгээдэг юм биш үү? эдгээр дроны улмаас олон Украйнчуудын амь нас, эд хөрөнгө, түүх соёлын дурсгалт зүйлс, хот суурин, үйлдвэр, сургууль, эмнэлэг гээд зөндөө олон зүйлс өдөр бүр хохирч устаж үгүй болж байна уу? оросууд дайнаа зогсоогоосой.

Оросууддаа эмгэнэл илэрхийлье. [66.181.160.84] 2024-03-25 09:58:32

Энгийн, жирийн иргэд гэмт халдлагаас болж амиа алджээ. Энэ хэргийг санаачлан төлөвлөж, гүйцэтгүүлсэн хүмүүс тамын галд шатаж үнс болж далдраасай. Дайралтад өртсөн хүмүүсийг их өрөвдөж байна.

Зочин [66.181.160.21] 2024-03-24 19:54:47

133 ХҮН АЛАГДСАН

ONZGOI [66.181.180.237] 2024-03-23 13:40:35

MOBIKOMD.XYN.ALSAN.ALUURJID.OLON.BAINA.

ONZGOI. [66.181.180.237] 2024-03-23 13:39:43

MONGOLJUUD.PUUJIN.NISGEJ.BAISNI.XOR.URSHIG.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.