Ирланд түүхэндээ анх удаа хамгийн залуу Ерөнхий сайдтай боллоо
Ирландын эрх баригч Fine Gael нам Саймон Харрисыг шинэ удирдагчаар томилсон нь 37 настайдаа тус албыг хаших түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд боллоо.
Тэрбээр Ерөнхий сайд асан Лео Варадкарыг залгамж халааг авсан юм. Варадкар өнгөрөгч лхагва гарагт "хувийн болон улс төрийн, гэхдээ гол төлөв улс төрийн шалтгаанаар" хэмээн тодорхойлж гэнэт огцрохоо албан ёсоор зарласан. Тэрбээр мөн 2017 онд 38 настайдаа Ирландын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд болж байв.
Шинэ ерөнхий сайд Саймон Харрис баяраа гэр бүлтэйгээ хуваалцаж буй нь...
Харрис Ирландын Баруун мужид болсон Fine Gael намын бага хурал дээр хэлсэн үгэндээ “Өнөөдөр энэ агуу намын удирдлагыг хүлээн авах нь миний амьдралын туйлын нэр төрийн хэрэг юм. Би энэ танхимд байгаа хүн бүрд болон Ирландын өнцөг булан бүрээс ирсэн та бүхэнд талархаж буйгаа хэлмээр байна. Надад итгэл хүлээлгэж буйд баярлалаа. Энэ их итгэлийг тань би цус, хөлс, нулимсаараа өдөр бүр хариуцлагатай, даруу зан, ёс зүйтэй байдлаараа хариулах болно гэдгээ амлаж байна” гэжээ.
Харрис Ирландын дээд боловсрол хариуцсан сайдаар ажиллаж байсан туршлагатай ба 2016-2020 он хүртэл тус улсын Эрүүл мэндийн сайдын албыг тус тус хашиж байжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:30
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:30
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.