Москва дахь халдлагын дараа Франц Улс терроризмын эсрэг хамгаалалтаа чангатгав

Aдмин / Гадаад мэдээ

Францын Ерөнхий сайд Габриэл Аттал энэ сарын 22-нд Москва хотод болсон халдлагын дараа терроризмын эсрэг хамгаалалтын зэргээ чангатгана хэмээн мэдэгдэв. Франц улс терроризмын эсрэг гурван түвшний хамгаалалт хэрэгжүүлдэг бөгөөд хамгийн өндөр зэргийн хамгаалалтыг Францад эсвэл бусад улс оронд террорист халдлага гарсны дараа зарладаг аж.

Ингэснээр галт тэрэг, онгоцны буудал, сүм зэрэг олон нийтийн газруудад зэвсэгт хүчний эргүүлүүдийг нэмэгдүүлж эхлэх юм. 2015 онд дэлхий нийтийг цочирдуулсан цуврал халдлага Парист гарч байв. Тус хэргийг Исламын улс бүлэглэл үйлдсэнээ зарласан.

Москва хотын концертын танхимд болсон халдлагыг ч мөн уг бүлэглэл үйлдсэн нь тодорхой болсон.

33 дахь удаагийн зуны олимпын наадам Францад болохтой холбоотойгоор тус улсын Засгийн газар аюулгүй байдал, хамгаалалтын тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа юм.

Эх сурвалж: France 24

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:26

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:26

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Guest [103.57.92.104] 2024-03-26 08:12:32

Zuv zuv naad balai Putler uvgun yaaj ch magadgyi. Sain hamgaalaarai naadhaasaa

3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.