Словакийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд И.Корчок тэргүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Барууны талыг баримтлагч, Словакийн Гадаад харилцааны сайд асан Иван Корчок тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын дүнгээр 42,5 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, парламентын спикер Петер Пеллегрини 37 хувийн саналаар удаалжээ. Ингэснээр 4 дүгээр сарын 6-нд болох сонгуулийн хоёрдахь шатны санал хураалтаар дээрх хоёр өрсөлдөгчийн хэн нь одоогийн ерөнхийлөгч, либерал үзэлт Зузана Чапутовагийн халааг авах вэ гэдэг нь тодорхой болно.

Эхний шатанд Пеллегрини цөөхөн саналаар давамгайлж байсан боловч эцсийн дүндээ Корчок өрсөлдөгчөөсөө 5 хувийн санал илүү авна гэдгийг хэн ч таамаглаж байсангүй. Одоо сонгуулийн хоёрдахь шатанд либерал үзэлт И.Корчок, Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн тэргүүлж буй эвслээс нэр дэвшсэн П.Пеллегрини нарын хооронд тун ширүүн өрсөлдөөн өрнөнө гэж ажиглагчид үзэж байна.

Словакийн явуулж буй гадаад бодлого нь сонгуулийн кампанит ажлын гол сэдэв болжээ. “Хэрвээ Корчок ялбал Оросод шүүмжлэлтэй хандаж, Украиныг дэмжих байр сууриа Словак улс хэвээр баримтална, харин Пеллегрини ялбал НАТО ба Европын Холбооны түншүүдтэй тогтоосон бидний харилцаа суларна” гэж Братислав хотын Нийгмийн ухааны хүрээлэнгийн захирал Г.Месежников дүгнэн хэллээ.

Түүнчлэн дотоод бодлогын асуудал ч анхаарал татаж байна. Шүүх тогтолцоонд хөндлөнгөөс нөлөөлж, авлигын хэрэгт ногдуулах ялыг хөнгөрүүлсэн, мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон хэмээн одоогийн ерөнхий сайд Фицог шүүмжилдэг.

Түүнчлэн Корчокийг дэмжиж буй сөрөг хүчний намуудын үзэж байгаагаар, хэрвээ Пеллегрини ялбал авлигын хэргээр хоригдож буй улс төрчдөд ерөнхийлөгчийн зарлигаар өршөөл үзүүлж магадгүй ажээ.

Б.Адъяахүү

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:26

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:26

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.