Өнөөдөр Сарны хагас хиртэлт болно
Энэ онд Сар хоёр удаа хиртэх бөгөөд эхнийх нь гуравдугаар сарын 25-нд буюу өнөөдөр, хоёр дахь нь намар есдүгээр сарын 18-нд ажиглагдах ажээ. Сарны хиртэлтийг бүтэн хиртэлт, хагас хиртэлт, хагас сүүдрийн хиртэлт гэж ангилдаг. Өнөөдөр Сарны хагас сүүдрийн хиртэлт болох бөгөөд өөрөөр хэлбэл Сар Дэлхийн хагас сүүдэрт орно гэсэн үг юм. Энэ мөчид Сарны гэрэл мэдэгдэхүйц бүдгэрэх ба хиртэлтийг энгийн нүдээр ажиглах боломжтой.
Хиртэлт Баруун Европ, Зүүн хойд Ази, Австрали, Зүүн Ази, Хойд болон Өмнөд Америкийн нутгуудад ба Антарктидад ажиглагдана.
Энэ онд мөн Нар хиртэх үзэгдэл ажиглагдах бөгөөд дөрөвдүгээр сарын 8-нд бүтэн хиртэлт, есдүгээр сарын 18-нд хагас хиртэлт, аравдугаар сарын 2-нд цагариган хиртэлт болно.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:26
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:26
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [203.98.76.249] 2024-03-25 20:36:30
монголд харагдахгүй юм байна даа. хий үймүүлэхээ боль.