Хятадын тал АНУ-ын эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргажээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Засгийн газар цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авагчдад татварын хөнгөлөлт үзүүлж эхэлсэнтэй холбоотойгоор Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) гомдол гаргажээ. Хятадын Худалдааны яам энэ тухай мягмар гарагт мэдэгдлээ. Татварын хөнгөлөлт үзүүлэх АНУ-ын хөтөлбөр нь Хятадын бүтээгдэхүүнийг зах зээлээс шахаж, шударга өрсөлдөөнийг зөрчиж байна гэж тус яам мэдэгдсэн байна.

. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа инфляцыг бууруулах тухай хуульд үндэслэн татварын хөнгөлөлт үзүүлж эхэлжээ. Уг хууль нь 2022 оноос хэрэгжиж эхэлсэн байна. Татварын хөнгөлөлтийг Хойд Америкт угсарсан цахилгаан машин худалдан авахад эдлэх боломжтой юм. Шаардлагад нийцсэн цахилгаан автомашины загварууд нь мөн цэнэг хураагуурын эд анги, бүрэлдэхүүн хэсгүүдэд тавьдаг нөхцөлийг хангасан байх ёстой.

Татварын хөнгөлөлтийн энэ хөтөлбөр нь Хятадын үйлдвэрлэгчдийг нийлүүлэлтийн сүлжээнээс шахах зорилготой гэж зарим шинжээч үзэж байна. АНУ-ын энэ арга хэмжээ нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, ДХБ-ын журмыг ноцтой зөрчиж байгаа тул эрс эсэргүүцэж байгаагаа Хятадын Худалдааны яам мэдэгджээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:10

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:10

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.