Израил гал зогсоох тухай НҮБ-ын тогтоол Хамастай хийх хэлэлцээг нь бусниулсан гэв

Aдмин / Гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл даваа гарагт хуралдаж, Газын зурваст яаралтай гал зогсоох тухай тогтоолд санал хураан баталсан. Харин уг тогтоол нь Израил-Хамасын хоорондын хэлэлцээг бусниулсан хэмээн Израилын талаас мэдэгдэв. Тодруулбал, тогтоолыг баталсны дараахан АНУ, Катар, Египет улсуудын зуучилсан эвлэрлийн хэлэлцээнд Хамас татгалзсан хариу өгсөн юм.

Санал хураалт явуулахад зөвлөлийн 14 гишүүн дэмжсэн бол АНУ түдгэлзсэн хариу өгсөн юм. Үүнийг нь "өмнөх байр сууриасаа илт ухарсан" шийдвэр хэмээн Израилын Ерөнхий сайд шүүмжилсэн.

Улмаар Израилын цэргийн ажиллагааны талаар өндөр түвшний төлөөлөгчидтэй хэлэлцэх Вашингтон дахь уулзалтаа хүртэл цуцалжээ.

Өмнөх санал хураалтуудад АНУ "Израил, Хамасын хооронд эвлэрэх, барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээ үргэлжилж байхад ийм тогтоол батлах нь буруу" хэмээн хориг тавьж байсан юм. НҮБ-ын тогтоолоос үл хамааран Израил Газын зурвас руу довтолсоор байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:10

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:10

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.