“Шүд эрүүл бол бие эрүүл” аян эхэллээ
“Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Шүд эрүүл бол бие эрүүл” арга хэмжээ “Блю скай” зочид буудлын “Даймонд” танхимд боллоо.
Энэ арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл, ЭМЯ, БШУЯ, Боловсролын ерөнхий газар, НЭМҮТ, АШУҮИС, ЕБС-ийн болон цэцэрлэгийн эмч нар оролцов.
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах арга хэмжээг өргөжүүлэх, хүүхдийг бага наснаас нь амьдралын зөв хэв маягт сургах, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн болгож төлөвшүүлэхээр тусгасныг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Засгийн газрын гишүүд онцлон дурдсан.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Монгол Улсын Засгийн газраас шүд, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн “Амны хөндийн эрүүл мэнд-1, 2”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Эрүүл хүүхэд” аяныг тус тус зохион байгуулж, шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн гээд эдгээр арга хэмжээний үр дүнд шүд, амны хөндийн эмгэгийн тархалтыг бууруулж, бодлого, эрх зүйн орчныг сайжруулж, тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, эмч мэргэжилтний тоо нэмэгдсэн хэдий ч шүд цоорох өвчин нь бүх насны иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байгааг хэлж байлаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан уг арга хэмжээг цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой ажил болж байгааг онцолсон. Тэрбээр, бусад улс орнуудтай харьцуулахад монгол хүүхдүүдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн асуудал яаралтай арга хэмжээ авах түвшинд хүрсэн. Амны хөндий нь хүний биеийн эрүүл мэндийн асуудалтай шууд хамааралтай учраас анхаарал хандуулж ажиллах нь маш олон эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхээс гадна хүүхдийн өсөлт, хөгжилд эерэгээр нөлөөлнө гэв.
Хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилийн хугацаанд 85 хувиас буураагүй, эцэг эх, асран хамгаалагчдын амны хөндийн эрүүл мэнд болон эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, хүүхдэд шүдээ зөв арчлах дадал төлөвшөөгүй, эрүүл зан үйлийг дэмжих орчин нь бүрдээгүй, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өндөр, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй зэрэг нь шүд цоорох өвчний гол шалтгаан болж байна.
Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв нь улсдаа төрөлжсөн нарийн мэргэшлийн үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц төрийн өмчит байгууллага гэдгийг Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн албаны дарга Б.Эрдэнэ-Сайхан хэлсэн. Тус байгууллага нь иргэдэд харьяалал харгалзахгүй нүүр ам судлал болон шүд, гажиг засал, согог заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд жилдээ 100 гаруй мянган хүнд амны хөндийн үзлэг хийж, зөвлөгөө өгч, сургалт явуулдаг аж.
Сургууль, цэцэрлэгийн орчинд зарагдаж байгаа хямд, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр худалдан авдаг, 2 хүүхдийн 1 нь чихэрлэг ундааг, 5 хүүхдийн 4 нь чихэрлэг хүнсийг өдөр бүр хэрэглэдэг болохыг судалгаагаар тогтоосон. 2022 оны тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхлүүлсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсан 0-17 насны 3 хүүхэд тутмын 2-т нь 1-ээс дээш шүд цоорсон байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 51-р цэцэрлэгийн эмч Н.Цэцэг хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд шүдний өвчлөл харьцангуй нэмэгдсэн. Уг асуудалд цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүлжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байсаар ирсэн төдийгүй хүүхдүүдэд үзлэг хийхэд 1-12 шүд өвчлөлтэй гарсан тохиолдол ч бий. Мөн амны хөндийн эрүүл мэнд муу байгаагаас шалтгаалж гэдэс, ходоодны хямрал түлхүү илэрч байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулж, төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэлээ.
Иймд Монгол Улсын Засгийн газрын хүн амын амны хөндийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг хэлэлцэж “Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” 322 дугаар тогтоол баталж, Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг үүрэг болгосны дагуу сайд нарын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний хамтарсан тушаалаар 2024-2027 онд хэрэгжих “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.
“Эрүүл шүд” арга хэмжээ нь нийт 6 зорилтын хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдэд шүдээ зөв арчлах дадал, хэвшлийг төлөвшүүлснээр шүд цоорох өвчинд өртөх эрсдэлийг бууруулж, түүний хүндрэлээс сэргийлэх боломжтой болно.
Түүнчлэн ЭМЯ-наас шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 0-18 насны хүүхдийг амны хөндийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1 удаа орох эрх зүйн орчныг бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг 25,000 төгрөгөөр тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр, шүд, амны хөндийн амбулаторийн тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж, нийслэлд 60,000 төгрөг, орон нутагт үүнээс 1.5 дахин их буюу 90,000 төгрөг болгосон нь орон нутгийн иргэдэд амны хөндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй авахад дэмжлэг үзүүлнэ гэдгийг дэд сайд хэлсэн.
“Шүд эрүүл бол бие эрүүл” аяны үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэх хүрээнд сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан шүд, амны хөндийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, эрүүл ахуй, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зохистой хооллолтын талаарх чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 200 эмч танхимаар, хөдөө орон нутгийнхан цахимаар оролцож, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Амны хөндийн эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого, чиглэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдсан асуудлууд”, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Боловсролын хуулийн шинэчлэл, эмчийн ажиллах чиг үүрэг”, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Б.Эрдэнэсайхан “Шүд, амны хөндийн эрүүл ахуйн асуудлууд”, АШУҮИС-йн Нүүр ам судлалын сургуулийн ахлах багш Ж.Дэлгэрцэцэг “Шүд амны хөндийн эмгэг, урьдчилан сэргийлэлт”, НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа “Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих асуудлууд”, НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Баясгалан “Эрүүл зөв хооллолт” сэдвээр мэдээлэл хийлээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:14
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:14
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [51.89.226.250] 2024-04-11 11:07:27
Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ бил ингээд үрсээ хордуулаад байж болохгүй энэ бол ганц эрүүл мэндийн боловсролоос гадна хүнс идэж ууж байгаа зүйлээс их шалтгаалж байгаа тэгэхлээр хүнсний аюулгүй байдлыг нэн түрүүнд тавих хэрэгтэй байна. Энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад яваасай эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлого гаргах хэмжээнд очвол олонч өвчнийг арилгах ажлуудыг эхлүүлж чадна гэж бодож байна
Зочин [51.79.159.234] 2024-04-11 11:06:00
Хүүхдүүдийн амны хөндий бохирдож байна гэдэг чинь үндэсний аюулын хэмжээнд хүрсэн байна шүү дээ. Энэ их үндэсний аюулын өвчлөлийг арилгахын тулд эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Зочин [77.73.69.217] 2024-04-11 11:05:05
Манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? хүүхдүүд өвчлөөд хэцүүдлээшд эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Зочин [51.158.238.194] 2024-04-11 11:04:13
монгол улсын ирээдүй болсон үрс минь тэр чигээрээ ингэж хордож байна гэдэг нь маш аюултай байна хэрвээ төр засаг болон бодлого гаргаж байгаа байр суурьд эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүн байсан бол ингэж их өвчлөл байхааргүй байх байсандаа
zolbayar [51.159.153.147] 2024-04-11 11:03:16
эрүүл мэндийн боловсрол аль ч түвшинд муу байгаагийн энэ шүдний өвчлөл харуулж байна аа одоогийн засгийн газар энэ тал дээр олигтой арга хэмжээ авч чадахгүй байна бид харин энэ улс төрийн хүмүүсээ салбар салбарын мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх шаардлагатай байна. Хотын даргыг хот төлөвлөлтөөр мэргэшсэн хүнийг сонгох болон эрүүл мэндийн сайдыг эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүнээр сонгох гэх мэт тохирсон сонголтуудын бид өөрсдөө хийх хэрэгтэй байна аа
Зочин [103.57.93.24] 2024-04-07 14:39:39
Хэдэн эмч найз нөхөд ах дүү нартаа төсөвийн мөнгөөр угжихаа болиочээ
Иргэн [202.126.88.206] 2024-04-06 23:33:31
Шүдний эмнэлгүүдийн үнэ арай дэндүү үнэтэй байна. Би бол хамгийн энгийнээр хэлэхэд 1 шүд ломбодох материалын зардал болон эмчийн цалин бусад шууд зардал нь яаж бодож тооцож нэмээд ч 15 000 төгрөгнөөс хэтрэхгүй дээр 15 000 төгрөгний ашиг нэмий ингээд 1 шүд 30 000 байхад болмоор бна. Гэтэл 60 000 -аар ломбоддог ямар нүүр нь ширэлчихсэн эмч нар вэ. Шүдээ ломбодуулж байгаа хүн энэ эмч 1 шүд ломбодоход ямар хэмжээний хөдөлмөр зарцуулж байгааг мэддэг. 1 шүд ломбодоход ордог материалын үнэ нь ердөө 5000 төгрөг л байдаг. Төрийн бодлогоор дээд хязгаарыг нь тогтоож барих хэрэгтэй.
Иргэн [139.5.219.136] 2024-04-11 17:00:37
За бас арай үгүй байх. Эмч нарын хөдөлмөр, материал, ариутгал, хэрэглэгдэхүүн гээд зөндөө зүйл ордог байх. Хамгийн чухал эрхтэндээ мөнгө зарцуулж чадахгүй бол арчаагүй байна л гэж хэлэх байх даа. Идэж уух баяр наадам болохоор байдагаа барьдаг байж. Харин ч бүр үнэтэй болгох хэрэгтэй тэгэх ьусам хариуцлага нь нэмэгдэнэ
зочин [103.57.93.252] 2024-04-06 23:31:39
Хүүе ээ, энэ янз бүрийн аян, хурал зөвлөлгөөн, семинараа одоо болиоч оо, зүгээр л хариуцсан ажлаа чанартай сайн гүйцэтгээч ээ, ХАЙРАН МӨНГӨ, ТАТВАРЫН ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ҮРГҮЙ ЗАРЦУУЛАХАА БОЛИОЧ ЭЭ. ЭМДЕГ 6 тоот тогтоол гаргаж энэ оны 4-р сарын 5-наас иргэд эмнэлэгт цаг авч эмчид үзүүлэхийг зөвхөн ганцаар хязгаарлаж байгаа гэнэ, энэ юу гэсэн үг вэ? ЭМД төлчихсөн иргэд эрүүл байхын тулд эмчид үзүүлж, зөвлөлгөө авч, эмчлүүлж болохгүй хэрэг үү? Зөвхөн нэг эмчид цаг авч үзүүлчихээд дараагийн эмчид цаг авч үзүүлэх юм байх аа? Угаасаа эмнэлгүүд нь зах худалдааны төв шиг хүмүүсээр дүүрэн байдаг биз дээ? ЭМДЕГ-ын 6 тоот тогтоолоо эргэн хараач ээ, хүчингүй болгооч ээ. ЭМД-аар 3 шүд эмчилдэггүй, харин 3 шүд авдаг юм биш үү? Шүд шалгуулах, эмчлүүлэх, чулуу цэвэрлүүлэх бол төлбөр нэхдэг юм билээ. Зөвхөн 1 шүдний чулуу цэвэрлэхэд 1000₮ гэсэн байх аа?
Зочин [202.55.188.87] 2024-04-05 20:37:14
Хулгайч луйварчин энхболд хувьдаа эмнэлэгтэй ашиг сонирхлын асар их зөрчилтэй хууль нь яагаад үйлчилдэггүй юм бэ оюукын найз болохоор уу
Зочин [122.201.31.97] 2024-04-05 10:28:00
Хувийн эмнэлэгийнхээ шүдний тарифийг багасгаачээ. Оочер дугаар багатай гээд очихоор тэнгэрийн үнэ хэлэхийн үр хүүхдээ бодоод хамаг халаасаа гөвөөл өгөхийн яацарцан улс орон гэхээрээ ийм байдаг байнаа.
Badam [66.181.188.88] 2024-04-05 09:52:19
Хүүхдэд санаа зовж байгаа бол хоолны мөнгийг нэмээд, эрүүл, чанартай болго л доо❗❗❗ Ихэнх цагаа цэцэрлэг, сургууль дээр л өнгөрөөж байна шүү дээ❗
Иргэн [59.153.86.144] 2024-04-05 09:15:40
Ажил хөдөлмөр эрхэлж, НД төлдөг хүмүүс шүдээ эмчлүүлж амжихгүй байна. Очер дугаар ихтэй ажлаа орхиод гарч болдоггүй. Хувийн эмнэлгээр амралтын өдрүүдэд эмчлүүлдэг болмоор байна. Жилд 3 шүд эмчлүүлэх эрхээ эдэлж чадахгүй байна. Эсвэл шүдний мөнгөө авдаг болмоор байна. Эсвэл бүх хувийн эмнэлэгт НД төлдөг иргэдийн шүдийг эмчилэх эрх олгомоор байгаа юм. Шүдний стомотологийн төвийн цаг өгдөг байдал бол зүгээр энэ зуунд байхгүй худал хуурмаг шүү. Та нар цаг авах гээд ороод үзээрэй. Ийм эмнэлэгт төр эрх олгоод тэд ард түмэнд үйлчлэхгүй байгаа нь эмгэнэл. Бүхэл бүтэн 1 зуны амралтаар охиныхоо шүдийг эмчлүүлэх гээд цаг авч чадаагүй. Юу гэсэн үг вэ. Онлайнаар цаг өгнө. Орохгүй байсаар байгааад цаг дууссан гэж гарч ирсээр байдаг. Зохицуулалт зайлшгүй шаардлагатай.