БШУЯ: Журамд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл, танилцуулгыг яамдад хүргүүлэв
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Журам батлах тухай” Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” журамд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл, танилцуулгыг бүх яамдад хүргүүлэв.
Засгийн газрын 2024 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хүрээнд боловсролын салбарын 14272 багш, ажилтанд энэ онд улсын төсвөөс 105.4 тэрбум төгрөг олгохоор төсөв батлагдсан. Энэхүү журамд мөнгөн тэтгэмж авах шалгуур, тасралтгүй ажилласан хугацааг тогтоохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн журмын төсөлд өгсөн саналын дагуу боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилтны тасралтгүй ажилласан хугацаанд хүүхдээ асрах чөлөөний 36 хүртэлх сарын хугацааг оруулахгүй байхаар анхны журмын төслийг өөрчлөн Засгийн газраар батлуулсан.
Гэтэл энэхүү журмын 2.5 дахь хэсгийг дахин эргэн харах, нийт албан хаагчдын 90 гаруй хувийг эмэгтэй ажиллагсад эзэлдэг салбарын онцлог, нөхцөл байдлыг харгалзан үзэх, ялгавартай байдал үүсгэхгүй байх талаар санал, гомдлыг багш нарын мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл болон орон нутгийн албан хаагчдаас удаа дараа салбарын яаманд ирүүлжээ.
Иймд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш нар, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг багш, ажилтны тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохгүй гэсэн заалт нь бусад ижил төрлийн нийгмийн салбарт олгогдож буй тэтгэмжийн шалгууртай нийцэхгүй, эрх зүйн ялгавартай байдал үүсгэсэн, хүүхдээ асрах чөлөө авсан албан хаагчийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул “журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсрууллаа. Тогтоолын өөрчлөлтийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай Засгийн газрын 2023 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.2.9 дэх хэсэгтэй ижил 12 сар хүртэлх хүүхэд асрах чөлөөний хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд тооцуулахаар өөрчлөн найруулсан байна.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад нийгмийн салбарын албан хаагчдад тасралтгүй ажилласан хугацааны мөнгөн тэтгэмж олгох талаар өмнө нь гарсан, хэрэгжиж буй журмуудыг нэг мөр цэгцлэх, нэг ижил шалгуур тавьдаг байх талаар холбогдх арга хэмжээг авч, нэгдсэн байдлаар шийдвэрлэн, тэгш боломж бүрдүүлэх зохицуулалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн албан бичиг илгээжээ.
Энэхүү журмын өөрчлөлттэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын 2024 оны төсөвт нөлөө үзүүлэхгүй, харин бусад нийгмийн салбартай ижил тэгш боломжийг бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй юм байна гэж БШУЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:43
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:43
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
зочин [202.9.46.152] 2024-04-11 08:10:26
ам унгас Ариунзаяаг байхад хөөцөлдөөд бараагүй