Аун Сан Су Чиг гэрийн хорионд шилжүүлжээ
Мьянмарын удирдагч асан, Нобелийн шагналт Аун Сан Су Чиг шоронгоос гэрийн хорионд шилжүүлсэн тухай цэргийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. “Цаг агаар хэт халуун байгаа тул энэ шийдвэр нь зөвхөн Аун Сан Су Чид төдийгүй шаардлагатай бүх хүмүүст хамааралтай бөгөөд ялангуяа өндөр настай хоригдлуудыг наранд цохиулахаас хамгаалахаар ажиллаж байна” гэж цэргийн хунтын хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Зав Мин Тун мэдэгдсэн байна.
Мьянмарын арми 2021 онд төрийн эргэлт хийж засгийн газрыг түлхэн унагаснаас хойш 78 настай Аун Сан Су Чиг хорьж байна. Тэрбээр эх орноосоо урвасан, авлига авсан, харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг олон хэргээр 27 жилийн хорих ял сонсоод байгаа юм. Хоёрдугаар сард Аун Сан Су Чигийн хүү Ким Арис мэдэгдэхдээ “биеийн байдал нь нь өмнөх шигээ сайнгүй байгаа хэдий ч сэтгэл санаа нь сайн байгаа” гэж хэлсэн байв. Дэлхийн улс орнуудын удирдагчид, ардчиллын төлөө тэмцэгчдийн зүгээс түүнийг суллахыг удаа дараа шаардсаар байгаа юм.
Аун Сан Су Чи болон Мьянмарын ерөнхийлөгч асан У Вин Мьин нарыг урьдчилсан нөхцөл болзол тавилгүйгээр суллахыг Мьянмарын Үндэсний эв нэгдлийн "сүүдрийн" засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч уриалсан байна. Ерөнхийлөгч асныг мөн гэрийн хорионд шилжүүлжээ.
“Тэднийг шоронгоос гэрийн хорионд шилжүүлж буй нь сайн хэрэг. Учир нь, гэрийн хорионд байх нь шоронгоос хамаагүй дээр. Гэсэн хэдий ч тэднийг ямар ч нөхцөл болзолгүйгээр суллах ёстой. Тэд Аун Сан Су Чи, У Вин Мьин нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг бүрэн хариуцах ёстой" гэж хэвлэлийн төлөөлөгч Киав Зав мягмар гаргийн орой “Ройтерс” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.
Э.ХУЛАН
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [202.9.46.76] 2024-04-19 05:25:36
Энэ эмэгтэй Монголд ирээд Элбэгдоржийн хажууд дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү аюултай шүү гэж хэлж байсан
Хов хоосон горьдох юмаа. Кх! [66.181.160.40] 2024-04-18 10:56:54
Элбэгдоржийг суулгачихвал "Монголд ардчилал байна уу?" гээд л Барууны орнууд өрөвгөнөнө. Сайханбилэг, Баярцогт нарыг суулгачихвал Барууныхан мөн адил өрөвгөнөнө, шүүмжилнэ. Баярыг оролдвол Монголын хамгийн том улс төрийн хүчин болох МАН хөдөлж хир халдаахгүй. Иймд барьцгүй мөрөөдөх ч хэрэггүйдээ. Монголын адчилалынхан, ардчилсан болчихсон МАН-ыхан нэг иймэрхүү л байнадоо.
2 [202.126.89.206] 2024-04-18 07:20:06
Энэ улсад физикчид, эрдэмтэд байдаг л байх. Одоо бид тэдний буруутай гэж харагдах болсон шалтгааныг үндэслэлтэйгээр зөвтгөх боломжийг хайх боломжтой болж байх шиг. Учир нь азийн улсын онцлог нь Будда-н сургаальд хэт шүтсэн байдагтай холбоотой
Mongold ardchilal alga daa.............. [31.32.212.183] 2024-04-17 20:00:05
ardchilsan ylas gej saihan yum daa,sorond hiihdee ch hiigeed gargahadaa ch gargaad?Manai ene heden abilgagchidiig sorond syylgadag chag baidag bolob uu?....Elbegdorj Bayar,Saihanbileg,Bayarchogt geed hynd garyyd bna s dee!!