НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив

Aдмин / Гадаад мэдээ

Палестиныг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх асуудлаар пүрэв гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд явуулсан санал хураалтын явцад АНУ хориг тавих эрхээ ашиглалаа. Бие даасан Палестин улсыг НҮБ-ын үйл ажиллагаагаар бус Израил, Палестины хооронд шууд хэлэлцээ хийх замаар байгуулах ёстой гэж үзэж байгаа тул АНУ-ын тал дээрх шийдвэрийг гаргасан байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас "Палестин улсыг НҮБ-ын эгнээнд нэгтгэхийг зөвлөмж болгосон” тогтоолын төсөлд АНУ хориг тавьжээ. Их Британи, Швейцар улсууд түдгэлзсэн бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бусад 12 гишүүн орон дэмжсэн санал өгсөн байна.

Палестины хувьд одоогоор НҮБ-ын гишүүн биш бөгөөд ажиглагч улсын статустай. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд Палестиныг үндсэндээ тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Харин НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлтийг эхлээд Аюулгүйн Зөвлөл, дараа нь Ерөнхий Ассамблейн гишүүн улсуудын гуравны хоёроос доошгүй хувийн саналаар батлах ёстой.

Газын зурваст Израил, ХАМАС-ын хооронд зургаан сар үргэлжилж буй дайны үеэр, түүнчлэн эзлэгдсэн Баруун эрэгт еврейчүүдийн сууринг өргөжүүлж буй энэ үед палестинчууд НҮБ-д гишүүнээр элсэхийг эрмэлзсээр байна.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Иргэн [59.153.115.236] 2024-04-20 23:33:15

Энэ алхамыг хуучин цагт: империалистууд бодит нүүрээ харуулав гэдэг байж.

Зочин [37.67.78.57] 2024-04-20 18:03:20

Нөгөө эрх чөлөө ардчилал ярьдаг амeрик яасан цаг тулахаар ийм байгаа юм даа энэ дэлхийг дайнд сүйтгээд хорлоод дууслаа даа амeрикууд

Зочин [122.201.31.241] 2024-04-19 23:21:12

Монгол улсыг НҮБ д элсэхэд америк хятад 2 эсэргүүцэж байсан гэдэг биздээ

Зочин [202.126.91.211] 2024-04-21 12:59:26

God blessAmerica. Дэлхийд түй ч тусгүй монгол нүбд бнуу байхгүй юу хэнд ч хэрэггүй

Зочин [103.57.92.14] 2024-04-19 18:01:32

Энэ АНУ Евразийн тив дээр юугаа гээсэн юм бол? Наашаа эргэж ирээд байх юм.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.