Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ

Aдмин / Гадаад мэдээ

Энэтхэгийн парламентын гишүүдийг сонгох бүх нийтийн сонгуулийн эхний шатны санал хураалт өнөөдөр эхэллээ. Орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт 21 мужийн 102 сонгуулийн тойрогт 187 мянган санал авах байр нээгдсэн бөгөөд 166 сая гаруй иргэн саналаа өгөх ёстой.

Сонгогчдын тоо 1 орчим тэрбумд хүрсэн, мөн аюулгүй байдлын үүднээс сонгуулийг долоон үе шаттайгаар зохион байгуулна. Сүүлчийн санал хураалтыг зургаадугаар сарын 1-нд товлосон ба санал хураалтын дүнг зургаадугаар сарын 4-нд зарлана. Сонгуулийн эхний шатанд Энэтхэгийн парламентын доод танхим буюу 543 суудалтай Лок Сабхагийн 102 суудлыг хэн эзлэхийг шийдэх ба 1625 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Эрх баригч Энэтхэгийн Ардын нам (Бхаратия Жаната нам, BJP) сонгуульд ялах магадлал хамгийн өндөр байна. Тус намын дарга бол одоогийн Ерөнхий сайд Нарендра Моди бөгөөд тэрбээр гурав дахь удаагаа Ерөнхий сайдын суудалд суухыг эрмэлзэж байна. Эрх баригч намтай бүх үндэстний болон бүс нутгуудын 28 намыг нэгтгэдэг сөрөг хүчний I.N.D.I.A эвсэл өрсөлдөж байгаа бөгөөд эвслийн гол хүч нь Энэтхэгийн Үндэсний Конгресс нам юм. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүнг үзвэл, энэ удаагийн сонгуульд BJP ялах төлөвтэй байна.

Сонгуулийг аюулгүй, тайван явуулах үүднээс Энэтхэгийн сонгуулийн хороо хэд хэдэн арга хэмжээ авчээ. Сонгуулийн хорооноос мэдээлснээр, санал авах байруудын 50 гаруй хувьд сонгуулийн явцыг интернэтээр шууд дамжуулан үзүүлсний зэрэгцээ олон зуун ажиглагч ажиллаж, хүчний байгууллагууд дэг журмыг ханган ажиллаж байна.

Эхний шатны санал хураалт 18:00 цагт дуусна. Хоёр дахь шатны сонгууль дөрөвдүгээр сарын 26-нд 13 мужийн 89 тойрогт болно.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.