Хятадын Гуандун мужид хүчтэй аадар бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлэв
Хятадын өмнөд эргийн Гуандун мужид сүүлийн өдрүүдэд хүчтэй аадар бороо орсны улмаас голуудын усны түвшин огцом нэмэгдэж, эрх баригчид тус мужийн 127 сая гаруй иргэнийг хамгаалах шуурхай төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Тус бүс нутгийн Шижян, Бэйжян голууд, тэдгээрийн цутгал голуудын усны түвшин огцом нэмэгдсэн нь 50 жил тутамд нэг тохиох магадлалтай үзэгдэл болохыг орон нутгийн цаг уурын алба мэдээлснийг CCTV өчигдөр уламжилсан байна.
Гуандун мужийн эрх баригчид орон нутгийн засаг захиргааны бүх нэгжүүдэд онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө боловсруулах, хүнс, ус, хувцас, түр хоргодох байрны нөөцийг бүрдүүлэх даалгавар өгчээ.
Бямба гарагийн оройн 8:00 цагаас эхлэн 12 цаг үргэлжилсэн хүчтэй аадар бороо тус мужийн төв болон хойд хэсгийн Заочин, Шаогуань, Чинюань, Жянмэнь хотуудыг усанд автуулаад байна. Үүний улмаас Чинюань хотод 20,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, Заочин хотын эрчим хүчний байгууламжууд гэмтэж, цахилгааны нийлүүлэлт тасалджээ.
Чинюань хотын захиргаа цэцэрлэг, бага болон дунд сургуулиудын хичээлийг түр хаах шийдвэр гаргасан байна. Мужийн төв 18 сая оршин суугчтай Гуанжоу хотын далангуудын усны түвшин үерийн хязгаарт хүрсэн тухай албаныхан Ням гарагт мэдээлжээ. Гуандун мужийн нийт усны хяналтын станцын 59 хувь буюу 2,609 нь өдөр тутмын хур тунадасны хэмжээ 50 мм давсныг заасан байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.