Украин, Израил, Тайваньд тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим баталжээ
Украин, Израил, Тайваньд 95 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх тухай багц хуулийн төслийг Бүгд найрамдах намын /БНН/ хяналтад байдаг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим бямба гарагт баталлаа. БНН-ын консерватив үзэлт зарим гишүүн эрс эсэргүүцсэн боловч санал хураалтыг явуулжээ.
Украинд 60 гаруй тэрбум ам.долларын тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэг явуулсны дараа өдөр баталжээ. Уг хуулийн төслийг 311 гишүүн дэмжсэн бол 112 хүн эсэргүүцсэн байна.
Түүнчлэн шумбагч хөлөг онгоцны дэд бүтцэд хөрөнгө оруулах, Тайваньд тусламж үзүүлэх замаар Хятадын тэлэлтийг сөрөх тухай хуулийн төслийг баталлаа. 8 тэрбум ам.долларын энэхүү хуулийн төслийг одоо Сенатын танхим батлах ёстой.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэхүү багц хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим баталсныг сайшаасан байна. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Төлөөлөгчдийн танхим дахь хоёр намын гишүүд манай үндэсний аюулгүй байдлын эрх ашгийг хамгаалахын төлөө саналаа өгч, дэлхийн тавцанд Америкийн манлайлал хүчтэй байгааг тодорхой илтгэх мессежийг илгээлээ" гэлээ. "Украинд зэвсэг техникийг нэн даруй илгээж, байлдааны талбарт хойшлуулшгүй зорилтуудыг шийдвэрлэхийн тулд энэхүү багц хуулийн төслийг хурдавчлан хэлэлцэн батлахыг Сенатын танхимд уриалж байна" гэж Ж.Байден нэмж хэлэв.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.