Жүдочдын түрүүч Абу Дабиг зорилоо

Aдмин / Спорт

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав хоногийн дараа АНЭУ-ын Абу Даби хотод эхэлнэ. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын түрүүч өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жингийн тамирчид дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор явж байна. Багийн эмчээр Масатоши Нишикидо, терапистаар О.Сүүнцацал ажиллах юм.

ДАШТ-ийг “С1” телевиз бүрэн эхээр нь шууд дамжуулах юм. Тэмцээний хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхлэх бол финал 22:00 цаг эхэлнэ.

Эхний өдөр буюу 19-нд эмэгтэйчүүдийн 48, 52, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаан болно. Харин 20-нд эмэгтэйчүүдийн 57, эрэгтэйчүүдийн 66, 73 кг, 21-нд эмэгтэйчүүдийн 63, эрэгтэйчүүдийн 81 кг, 22-нд эмэгтэйчүүдийн 70, -78, эрэгтэйчүүдийн 90 кг, 23-нд эмэгтэйчүүдийн +78, эрэгтэйчүүдийн -100, +100 кг-ын жингийн барилдаан тус тус болно. Тэгвэл 24-нд буюу дэлхийн аваргын хамгийн сүүлийн өдөр холимог багийн тэмцээнийг зохион байгуулах хуваарь гарчээ.

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:14:43

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:14:43

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.