Монголд дартсын олон улсын фестиваль болно

Aдмин / Спорт

Монголын сонгодог дартсын холбооноос ирэх сарын 6-9-нд “Дартсын зуны фестиваль” цуврал тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Уг фестивалийн хүрээнд Олон улсын дарстын холбооны хүрэл зэрэглэлийн чансааны оноо олгох зургаа дахь удаагийн “Target Mongolia Open” болон хоёр дахь удаагаа болж буй алтан зэрэглэлтэй “Target Ulaanbaatar Open” тэмцээнийг зохион байгуулахаар товлосон байна.

Тэмцээний шагналын сан нь 30 сая төгрөг. Тодруулбал, түрүүлсэн тамирчид хоёр сая төгрөгийн урамшуулал авах аж. Тэмцээн ганцаарчилсан, хос, холимог хос гэсэн төрлөөр аваргуудаа тодруулна.

Тэгвэл энэ сарын 8, 9-нд Professional Darts Corporation-оос зохион байгуулдаг мэргэжлийн дартсын Азийн цувралын 13-15 дахь тэмцээн болно. Энэ тэмцээнээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чансааны оноо олгодог тул тивийн шилдгүүд алгасахгүй оролцдог болохыг зохион байгуулагчид онцолсон юм.

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:14:43

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:14:42

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.