Цусан суулга өвчний тохиолдол энэ оны эхний дөрвөн сард өмнөх жилийн мөн үеэс бараг 50 хувиар өслөө
2024 оны эхний дөрвөн сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр танилцуулсан.
Энэ үеэр дурдсан хугацаан дахь халдварт өвчний нөхцөл байдлыг мэдээлсэн юм.
Тоон мэдээллээс харвал салхин цэцэг өвчний тохиолдол эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн бол цусан суулгын тохиолдол 49.4 буюу бараг 50 хувь нэмэгдсэн байна.
Цусан суулгаас урьдчилан сэргийлэхийн тулд
- Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авах
- Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх
- Угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
- Усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж цэвэрлэх (Хүнсний сод эсвэл зориулалтын шингэн бүхий халуун усаар угааж, цэвэр усаар зайлах)
- Булаг, шанд, гол, горхины усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
- Гараа сайтар савандаж угаах
- Ахуйн хог хаягдлыг ялган ангилж, өдөр бүр тогтсон цэгт хаях;
- Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байх;
- Гуу жалганд хурсан хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах;
- Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй байх
- Жорлон, угаадасны нүхийг хлорлог бодис (жавелион, кальцийн гипохлорид, натри гипохлорид, клорсепт..,)-оор халдваргүйтгэх, авгалдай устгал хийх
- Бие засах газарт халдваргүйтгэл хийх, шимэгч хорхойн өндөг, ялааны авгалдай устгах арга хэмжээ авах
- Гудамж, талбайд нус, шүлс, цэр, тамхины иш хаяхгүй байх, угаадас асгахгүй байх шаардлагатай юм.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:47
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:47
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [139.5.217.64] 2024-05-20 07:17:00
А яа яа тэмбүү ямар их баынаа хөгшчүүлээ зайл гээд байдаг залуу үе маань юу болж байнаа ад үзэгддэг хөгшчүүл бидний залуу үед тэмбүүгүй байсан даа