Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ

Aдмин / Гадаад мэдээ

Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэгийн тангараг өргөх ёслол Тайбэй хотод боллоо. Засаг захиргааны тэргүүний болон Хууль тогтоох юань буюу парламентын сонгууль Тайваньд нэгдүгээр сарын 13-нд болсон юм. Тухайн үед засаг захиргааны тэргүүний орлогчийн албан тушаалыг хашиж байсан Лай Чиндэ сонгогчдын 40.05 хувийн саналыг авснаар сонгуульд ялжээ.

Өдгөө 64 настай Лай Чиндэгийн тангараг өргөх ёслолд гадаадын 500 гаруй зочин оролцож байгаа бөгөөд тэдний дотор Тайванийг улс хэмээн хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч дипломат харилцаатай байдаг Белиз, Ватикан, Хаити, Гватемал, Маршаллын арлууд, Палау, Парагвай, Сент-Винсент ба Гренадин, Сент-Киттс ба Невис, Сент-Люси, Тувалу, Эсватини зэрэг 12 орны төлөөлөгчид уригдсан байна.

Ёслолд мөн АНУ төлөөлөгчдөө илгээжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ж.Байдены туслах асан, Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн захирал Брайан Диз, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч асан, Бүгд найрамдах намын Ричард Армитаж, тус арал дахь АНУ-ын Элчин сайдын яамны үүргийг дефакто гүйцэтгэдэг Тайвань дахь Америкийн хүрээлэнгийн тэргүүн асан Ричард Буш, тус хүрээлэнгийн одоогийн тэргүүн Лаура Розенбергер тэргүүтэй хүмүүс багтжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео ёслолд иргэний хувиар оролцоно гэж мэдэгдсэн юм.

Европын орнуудаас Их Британи, Итали, Литва, Словак, Франц, Герман, Украин, Швед зэрэг улсын парламентын 40 орчим гишүүн, мөн Европын парламентын төлөөлөгчид Тайваньд хүрэлцэн ирсэн байна.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:39

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:39

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.