“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Xpeng” компанийн охин компани болох “Xpeng AeroHT” нисдэг машин үйлдвэрлэж, 2026 онд хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа тухай “Xpeng”-ний ерөнхийлөгч Брайан Гу “CNBC” телевизэд мэдээлжээ.

Өнгөрсөн онд тус компани “Land Aircraft Carrier” буюу дотор талдаа хоёр хүний ​​суудалтай зорчигч тээврийн цахилгаан хөдөлгүүртэй дрон бүхий том ачааны машиныг танилцуулсан юм. Уг нисдэг машин нь ачааны машинаас салснаар хүмүүс дронд орж суугаад нисэх боломжтой ажээ.

“Энэ оноос уг машиныг урьдчилан захиалах боломжтой ба 2026 оноос зах зээлд нийлүүлж эхэлнэ гэж найдаж байна. Бид ийм итгэлтэй байгаагийн учир гэвэл, үүнийг хотын төвд бус, харин байгалийн үзэсгэлэнт газруудад ашиглахаар төлөвлөж байгаа юм.

Ингэснээр олон шат дамжлага бүхий зөвшөөрөл авахгүйгээр хотын захиргаатай хамтран нисэх парк, нислэгийн бүсүүдийг бий болгож, хүмүүс элдэв бэрхшээлгүйгээр нисэх боломжийг олгоно” гэж “Xpeng” компанийн тэргүүн Брайан Гу ярьжээ.

Нисдэг машины зөвшөөрлийг Хятадын нислэгийг зохицуулах байгууллагаас авах гэж байгаа талаар “Xpeng” энэ онд мэдэгдсэн байна. Уг машиныг 2026 онд худалдаанд гаргах гэж байгаа нь өмнө нь мэдэгдэж байсанчлан 2025 оны дөрөвдүгээр улирал гэх хугацаанаас арай хожуу юм.

Зорчигчид дроныг жолоодохын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй гэж Брайан Гу хэлжээ. “Учир нь бид уг нисдэг төхөөрөмжийг эхний үед чөлөөт цаг, спортын чиглэлээр ашиглана. Хотын төв рүү ойртох тусам танд тусгай зөвшөөрөл хэрэгтэй болох бөгөөд үүнийг авахад илүү төвөгтэй” гэж тэрбээр ярилаа.

“Xpeng” компани бусад төрлийн цахилгаан хөдөлгүүртэй төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд компанийн гүйцэтгэх захирал Хэ Сяопэн өмнө нь “CNBC”-д ярилцлага өгөхдөө "робот ба нисдэг машин бол бидний хувьд урт хугацааны зорилтын нэг хэсэг" гэж байв.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Ganaa [203.230.52.1] 2024-05-21 08:21:52

Goy


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.