Л.Анхзаяа Монголын жүдочдын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Aдмин / Спорт

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна.

Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин оролцож байгаа бол манай улсаас 18 жүдоч хүч үзэж байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Л.Анхзаяа Бразилын бөх Даниэль Каргниныг нэмэлт цагт торгуулиар ялснаар хүрэл медаль хүртлээ.

Дэлхийн шинэхэн медальтан болсон Л.Анхзаяа жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 29 дэх медаль, 18 дахь хүрэл медалийг хүртлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл

Зочин [89.134.1.230] 2024-05-23 00:44:43

Монголын жудочдын ДАШТ гэжт байдаг болчихсон юмуу, юу л бичээд байна даа

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:07

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:07

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [106.102.128.7] 2024-05-21 20:59:14

Баяр хүргэж амжилт хүсье

4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.