Ираны Ерөнхийлөгчийн нисдэг тэрэгний ослын талаарх эхний тайланг нийтэлжээ
Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси болон түүнийг дагалдан явсан хүмүүс сууж явсан нисдэг тэрэгний ослын шалтгааныг шалгах ажиллагааны эхний тайланг тус улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб пүрэв гарагт буюу өчигдөр танилцуулжээ. Шинжээчид, мэргэжилтнүүд, техникийн ажилтнуудаас бүрдсэн шалгалтын баг ослын газарт даваа гаргийн өглөө очсон гэж “Тасним” уг баримтаас эш татан мэдээлсэн байна.
Тайланд дурдсанаар, нисдэг тэрэг бүх нислэгийн туршид өгөгдсөн чиглэлийг дагаж, замаасаа хазайгаагүй байна. Осол болохоос 1 минут 30 секунд орчмын өмнө нисдэг тэрэгний нисгэгч ерөнхийлөгчийн цуваан дахь өөр хоёр нисдэг тэрэгтэй холбоо тогтоожээ.
Уул мөргөсний дараа нисдэг тэрэг шатсан бөгөөд түүний эвдэрч сүйдсэн хэсгүүдэд сумны ул мөр болон бусад ижил төстэй зүйлс олдоогүй байна.
"Манантай, хүйтэн байсны улмаас" эрэн хайх, аврах ажиллагаа шөнийн турш явагдсан” гэж тайланд дурджээ. Даваа гарагт орон нутгийн цагаар 5:00 цагт дроны тусламжтайгаар осол болсон газрыг олж тогтоосон байна. Түүнчлэн нислэгийн диспетчер болон нисэх багийнхны хоорондын ярианаас ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй гэдгийг дурджээ. Ослын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг нэмэлт шалгалтын дараа өгөх аж.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
Зочин [103.212.116.10] 2024-05-25 17:11:57
БУСАД ОНГОЦ НЬ ЗҮГЭЭР БАЙХАД EРӨНХИЙЛӨГЧИЙН ОНГОЦ СҮЙРНЭ ГЭДЭГ СОНИН ХАЖУУДАХ ДАЙТААД БАЙДАГ УЛС НЬ ҮГҮЙ БАЙЛГҮЙДЭЭ
Зочин [139.5.219.171] 2024-05-25 14:59:45
Эн ухдэг ёөк маш олон иунийг буудан алуулж бсан нугэлт дээ . Жагсаал цуглааныг ч хучээр дарж хумуусыг буудан алах сөрөх иучнийхнийг алж устгаж шоронд хорьж бсан нугэд нь нупээрээ гарч дээ