Шинэ Каледонид онц байдлыг цуцална

Aдмин / Гадаад мэдээ

Шинэ Каледонид хөдөлгөөнт хүчний долоон ангийг нэмэлт хүч болгон удахгүй илгээнэ гэж Елисейн ордноос өнөө өглөө мэдэгдлээ. Ингэснээр орон нутгийн цагаар мягмар гаргийн өглөө Францын Номхон далай дахь тус нутаг дэвсгэрт онц байдал дуусгавар болно гэсэн үг юм. Сонгуулийн маргаан дагуулсан шинэчлэлээс үүдэлтэй үймээн самууны үеэр долоон хүн амиа алдаж, олон зуун хүн баривчлагдаж, олон тооны барилга байгууламж, машин эвдэрч сүйдсэн байна. Канаки омгийн уугуул иргэд болон европ гаралтай хүмүүсийн хоорондын эдийн засгийн эрс ялгаатай байдлаас үүдэн жагсаал цуглаан улам даамжирчээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон хурцадмал байдлыг намжаахаар тус аралд хүрэлцэн ирснээс хойш нэг өдрийн дараа буюу баасан гаргийн орой цагдаа нар нэг хүнийг буудан хөнөөсөн байна. Одоо нэмж 480 цэрэг ирснээр Номхон далайн нутаг дэвсгэр дэх Францын аюулгүй байдлын хүчнийхний тоо 3500 орчимд хүрэх ажээ.

Э.Макрон онц байдлыг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн нь Парис хурцадмал байдлыг намжаах үйл явцыг эхлүүлж, яриа хэлэлцээ хийх нөхцөлийг сэргээх хүсэлтэй байгааг харуулж байна гэж Елисейн ордон мэдэгдлээ.

Тусгаар тогтнолын төлөөх улс төрийн гол эвсэл болох FLNKS /Канаки ба Социалист үндэсний эрх чөлөөний фронт/-оос бямба гарагт гаргасан мэдэгдэлдээ "нэн тэргүүний зорилт бол хурцадмал байдлыг намжаах бөгөөд цорын ганц боломжит шийдэл бол “улс төрийн, дарангуйлалгүй шийдэл юм" хэмээн цохон тэмдэглэжээ. Онц байдлыг цуцлах нь FLNKS-д уулзах боломжийг олгох зорилготой гэж Францын эрх баригчдын мэдэгдэлд дурджээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.