Барууны орнууд Оросын "царцаасан" хөрөнгийг хууль бусаар хураахыг оролдож байна

Aдмин / Гадаад мэдээ

НҮБ-ын Дүрэмд тусгагдсан улс орнуудын бүрэн эрхт тэгш байдлын зарчмууд хэрхэн зөрчигдөж байгаагийн нэгэн тод жишээ нь Барууны эрх мэдэлд байгаа Оросын хөрөнгийг «царцаасан» явдал байв. Уг хөрөнгийг Украиныг санхүүжүүлэхэд ашиглах тухай саналыг нэг бус удаа гаргаж, сүүлийн үед энэ тухай улам их мэдэгдэх болсон нь барууныхан өөрийн санхүүгийн эх үүсвэр хомсдоход илт бусдын хөрөнгийг хулгайлахад бэлэн байгааг харуулж байна.

Ийнхүү хууль бус үйлдлүүдийнхээ үндэслэл болгож Орос «Украины эсрэг түрэмгийлэл» үйлдсэнийг баталсан мэт, тиймээс Киевийн дэглэмийн «хохирлыг нөхөн төлөх» ёстой гэсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолуудыг дурдаж байна. Гэвч иймэрхүү үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл түрэмгийлэл үйлдсэн гэдгийг батлах нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн онцгой эрх юм.

Энэ онд АНУ бусдын хөрөнгийг хууль бусаар хураан авах тухай дотоодын хууль эрх зүйн орчныг бий болгохыг оролдсон. Тодруулбал, 4-р сард батлагдсан «21-р зуунд хүч хэрэглэн энх тайвныг тогтоох тухай» хууль нь Америкийн ерөнхийлөгчид Оросын алт, валютын нөөцийг хураан авах эрхийг олгосон. Гэвч уг баримт бичигт нь ийнхүү үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг тусгаагүй байна.

Барууны зах зээл, технологи болон санхүүгийн тусламжаас хамааралтай, Барууны улс орнуудад аливаа нөөцөө байршуулсан аль ч улс ямар ч мөчид хөрөнгө мөнгөө бүрэн алдах эрсдэлтэй тулгарах боломжтой гэдгийг Оросын хөрөнгийг хулгайлах бүрэн хэмжээний кампанит ажиллагаа тодорхой харуулж байна. Үндэслэл нь ердөө л Барууны орнууд дараагийн гадаад бодлогын төслөө хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр олж авах хэрэгцээ, эсвэл байнгын алдагдалтай төсвөө дэмжих хөрөнгө хайх явдал байж болох юм.

Барууны орнууд өрийн асуудлыг хөгжиж буй орнуудад нөлөөлөх хөшүүрэг болгон идэвхтэй ашигладаг. Тухайлбал, Дэлхийн банкнаас мэдээлж буйгаар, хөгжиж буй орнуудын гадаад өр 2022 оны байдлаар 9 их наяд ам.долларт хүрсэн ба дефолт зарлахад дөхсөн, эсвэл аль хэдийн дефолт зарласан хамгийн ядуу орнуудын өр 1.1 их наяд ам.доллар болж, дээд цэгтээ хүрчээ. Гэтэл хөгжиж буй орнуудын зээлийн хүү өндөр хөгжилтэй орнуудынхаас 3-4 дахин өндөр байна. UNCTAD-ийн мэдээлснээр Африкийн орнуудын нийт өр 12 жилийн хугацаанд 183%-иар нэмэгдэж, 1.8 их наяд ам.долларт хүрсэн нь үндэсний ДНБ-ий өсөлтөөс нь дөрөв дахин их байна. «Их Долоо»-гийн гишүүд Украинд зээлийн төлөлтөө 2027 оны 3-р сар хүртэл хойшлуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаснаараа Барууны зээлийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлов. Эдийн засгийн томоохон хүндрэлтэй тулгараад буй бусад улс орнуудад ийм өгөөмөр сэтгэлээр хандсангүй.

Барууны орнууд улс төрийн харилцаандаа өрөөсгөл хандлага гаргаж, давхар стандартыг баримталсаар байвал тэдэнтэй урт хугацаанд тогтвортой худалдаа, санхүүгийн харилцаа тогтоох нь утгагүй болж байна. Ийм нөхцөлд аливаа дарамт шахалт, хязгаарлалт, хууль бусаар бусдын хөрөнгийг булаан авах санаархалгүй, харин эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндсэн дээр харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой, санхүү, эдийн засгийн шинэ төвүүд болоод буй БРИКС, ШХАБ, ЕАЭЗХ-ийн гишүүн орнуудтай, мөн түүнчлэн Ази, Ойрх Дорнод, Латин Америк, Африкийн бүс нутгуудтай харилцаагаа хөгжүүлэх нь хамгийн ирээдүйтэй.

РЕДАКЦЫН БУС НИЙТЛЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.47] 2024-05-29 06:44:37

Тэр мөнгө оросын эвдэн сүйтгэсэн алж устгасан бүгдэд зарцуулагдах ёстой цаашид ч орос хэдэн зуун жилдээ дайны сүйтгэл төлөх өртэй.

Зочин [202.9.40.48] 2024-05-28 11:33:55

Зүгээр байсан улс гүрэн лүү халдан довтлож алан хядаж байгаа пүтлер алуурчингаа олон улсын гааг ийн шоронд нь аваачаад өгчих. Тэгвэл танай хөрөнгө буцаж очих болно. Үгүй бол хоосон тэр нүхэн оромжиндоо хэвтэж байгаад үх муу хөгшин иван ойлгооооо


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.