Чой Жин Вон: Монгол, Солонгосын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр онцгой анхаарч ажиллана

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.

Мөн цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түүний дотор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах, иргэд харилцан зорчих таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр Элчин сайдыг идэвх зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлэв.

Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсад дахин томилогдож, энэ удаа Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр хоёр улсын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжих, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр онцгой анхаарч ажиллана гэлээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар


Сэтгэгдэл

Зочин [192.82.65.120] 2024-05-28 15:28:22

Ерөнхийлөгч та залуучуудаа гадагш ажиллуулах биш эх оронд нь ажиллах боломж олгох ёстой бус уу, Мөн та шахмал түлшийг зогсоох арга хэмжээ авахгүй юу . энэ түлш Монголын ард түмнийг хордуулж байгаа нь батлагдсан, Та ажлаа хийнэ үү

Иргэн [59.153.86.144] 2024-05-28 10:31:00

Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирсэн Чой Жин Вон танд Монголын ард иргэдийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье. Монголын залуучуудыг Солонгос улсад хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж Монгол, Солонгос иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болтугай.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.