ОХУ Төв Азийн анхны цөмийн цахилгаан станцыг Узбекистанд барина
ОХУ Узбекистанд цөмийн цахилгаан станц байгуулахаар болсныг Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев мэдэгджээ. Уг мэдэгдлийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тус улсад хийсэн төрийн айлчлалын дараа гаргасан байна. Цахилгаан станц барих хамтарсан төслийн өртөг 500 сая ам.доллар байх бөгөөд ОХУ-аас 400 саяыг нь гаргана хэмээн Путин мэдэгджээ. Кремлиэс өгсөн мэдээллээр ОХУ-ын "Росатом" цөмийн фирм Узбекистаны нутаг дэвсгэрт тус бүр нь 55 мегаваттын хүчин чадалтай зургаан цөмийн реактор барихаар төлөвлөж байгаа аж.
Цөмийн цахилгаан станцын хэлэлцээр амжилттай болбол барууны орнууд ОХУ-д хориг тавьж буй энэ үед ОХУ эрчим хүчнээс гадна өндөр технологийн бүтээгдэхүүнийг Азийн шинэ зах зээлд нэвтрүүлэх том боломж болно хэмээн Ройтерс агентлаг мэдээлэв.
Узбекистаны Ерөнхийлөгч Путины айлчлалыг "түүхэн айлчлал" хэмээн тодорхойлоод ОХУ-аас газрын тос, байгалийн хий худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Хариуд нь Путин Узбекистаныг Москвагийн "стратегийн түнш, найдвартай хамтрагч" хэмээн тодорхойлжээ. ОХУ-ын Путин Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойш хийсэн гурав дахь айлчлалаа Узбекистанд хийсэн нь энэ юм. Тэрбээр энэ сард БНХАУ, Беларуст албан ёсны айлчлал хийсэн.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл
тогтох [202.21.100.210] 2024-05-28 13:49:48
Манайд айлчлаад мөн цөмийн реактор барьж өгөхгүй юм байх даа тэгвэлч ...