“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох шүүх хурал хойшлогджээ
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.05.27/ Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар шүүгдэгч П, У нараас гаргасан “өмгөөлөгчөөс татгалзах, шинэ өмгөөлөгчид хэргийн материал танилцуулах” гэсэн хүсэлтүүдийг үндэслэн шүүх хурлыг 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 11:00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч 3, иргэдийн төлөөлөгч 1, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 209, хохирогч нарын өмгөөлөгч 5, яллагдагч нарын өмгөөлөгч 6, нэр бүхий 4 иргэний хариуцагч, гэрч 1, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 34 ажиглагч шүүх хуралдаанд оролцжээ.
Сэтгэгдэл
Zochin [202.55.191.130] 2024-05-28 13:51:24
end munguu aldsan garuud bol jinhene hohin eee hohin hahahahaha shunal n ter ym daaaa hahahahha