Барилга худалдан борлуулах зар

Aдмин / Улстөр

Зарласан огноо: 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр

Төв аймгийн Аргалант, Лүн суманд байрлах ХААН Банкны тооцооны төвийн хуучин барилгыг үнийн санал авч, худалдан борлуулна.

Шаардлага: Хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид худалдан борлуулна.

Үнийн санал өгөх заавар: “Үнийн санал ирүүлэх маягт”-ыг ХААН Банк цамхгийн ресепшн эсвэл дээр дурдсан хоёр сумын тооцооны төвөөс авч бөглөн дэнчин болох 500,000 төгрөгийг ХААН Банкны 5722000016 тоот дансанд байршуулж, мөнгө тушаасан баримтаа үнийн саналын маягтын хамт дугтуйнд хийж, хүлээлгэн өгнө. Гүйлгээний утга дээр сонирхсон барилгын нэр болон өөрийн утасны дугаарыг бичнэ. Жич: Нэг барилгад нэг дэнчин байршуулахыг анхаарна уу.

Үнийн санал хүлээн авах хугацаа: 2024 оны 6-р сарын 4-ний өдрийг дуустал ажлын өдрүүдэд 10-17 цагийн хооронд ХААН Банк цамхгийн ресепшн, Аргалант, Лүн сумын тооцооны төв хүлээн авна.

Ирүүлсэн саналуудыг 2024 оны 6-р сарын 7-ны өдрийн дотор ажлын хэсгийн хуралдаанаар шалгаруулж, зөвхөн шалгарсан оролцогчид хариу өгнө. Шалгараагүй саналуудын дэнчинг ажлын 5 хоногт багтаан холбогдох данс руу буцаан олгоно.

Нэмэлт тодруулга: Сонирхсон барилгын тухай 99012868, 99015861 утсаар холбогдон мэдээлэл авч болно.

Хөрөнгийг ашиглаж байсан салбар/тооцооны төв Салбар/тооцооны төвийн хаяг Барилгын зураг Барилгын хэмжээ
1 Аргалант тооцооны төв Төв аймгийн Аргалант сумын төвд 163.9мкв
2 Лүн тооцооны төв Төв аймгийн Лүн сум, 3-р баг, Төв хөх давааны хороо 108мкв

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1, ХУД-15, Ш/Х-192, Улаанбаатар-17010


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.