Хятадын арми хамтарсан цэргийн сургуулилалтын үеэр галт зэвсэгтэй робот нохойг үзүүлжээ
Саяхан Камбож улсад зохион байгуулагдсан цэргийн хамтарсан сургуулилалтын үеэр Хятадын Ардын Чөлөөлөх Арми нуруунд нь автомат буу бэхэлсэн робот нохойг үзүүлжээ. Ингэснээр хүний хамгийн сайн нөхөр гэгддэг амьтны электроник хувилбар алуурчин машин болж хувирсан байна.
“Энэ нь манай хот доторх байлдааны ажиллагааны шинэ тоглогч болж, дайсныг тагнах, илрүүлэх, устгах ажлыг хүний оронд гүйцэтгэх юм” гэж Чэнь Вэй нэртэй алба хаагч ярьсныг CCTV суваг дамжуулжээ. Хятад-Камбожийн “Алтан Луу 2024” хамтарсан цэргийн сургуулилалтын үеэр бичигдсэн хоёр минутын дүрсэнд зайнаас удирдагддаг робот нохой алхаж, гүйж, хэвтэж, ухарч байгааг харуулсан байна.
Дүрс бичлэгийн төгсгөл хэсэгт бас автомат буу бэхлэгдсэн зургаан хөдөлгүүртэй нисгэгчгүй онгоц буюу дроныг үзүүлжээ. 2022 оноос хойш гурав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайнд дроны зэвсэг техник чухал үүрэгтэй ашиглагдаж байгаа.
Хятад улсын хувьд дэлхийн хамгийн том дрон экспортлогч юм. Өнгөрсөн оноос эхлэн тус улсын худалдааны яам “үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах” үндэслэлээр дроны технологийн экспортод хатуу хяналт тавих болжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл
Зочин [103.57.94.186] 2024-06-01 07:35:42
Хятадууд робот цэргүүдээ харин ч харуулаагүй одоогоор нууцалж байгаа юм шүү дээ. Энэ робот нохой нь яг амьд нохойтой адил хөдөлж явж тушаал биелүүлж байсаныг нь бичлэгээс нь харсан.30 жилийн дараа юу л болох болдоо
Монголчууд нэг зүйлийг бодоорой. [66.181.185.146] 2024-05-30 23:45:54
Зургийг үзвэл Хятад энэ нохойтой буугаа Өвөр Монголын цөлд туршиж байна. Нэг зүйл бодогдочихлоо. Хаана энэ зэвсгээ ашиглах бол оо? Ар Монголын Говьд уу? Хятадтай залгаа говь нутаг хаагуур билээ? Үй олон робот нохой буугаа үүрээд Говьд ороод ирвэл бид ЯАНАА! Кх!