Умард Солонгосоос Өмнөд Солонгос руу хогтой уут дүүжилсэн 150 гаруй агаарын бөмбөлөг нисгэжээ

Aдмин / Гадаад мэдээ

Умард Солонгос сүүлийн нэг хоногийн дотор хогтой уут дүүжилсэн 150 гаруй агаарын бөмбөлгийг хоёр Солонгосын хилийг давуулан нисгэснийг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өнөөдөр мэдээлжээ. Мягмар гарагийн шөнөөс хойш ийм бөмбөлгүүд тус улсын янз бүрийн бүс нутагт газардсаныг бүртгэсэн байна.

Хамгийн хол ниссэн бөмбөлөг зүүн өмнөд эргийн Өмнөд Гёнсан мужийн нутагт хүрчээ. Агаарын бөмбөлгүүдэд хуванцар сав, дууссан батарей, урагдсан гутал, тэр ч байтугай мал амьтны ялгадас агуулсан уут дүүжилсэн байна.

зураг

“Умард Солонгосын энэ үйлдэл нь олон улсын хууль дүрмийг илт зөрчиж, манай хүн ардын аюулгүй байдалд заналхийлж байна. Энэхүү хүнлэг бус, бүдүүлэг үйлдлээ даруй зогсоохыг хатуу анхааруулж байна” гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний жанжин штаб мэдэгджээ.

Өмнөд Солонгосын идэвхтнүүд Пёняны дэглэмийн эсрэг суртал нэвтрүүлгийн материал бүхий агаарын бөмбөлгүүдийг Умард Солонгосын нутаг руу үе үе хөөргөдөг. Умард Солонгосын тал үүний эсрэг ижил төстэй хариу арга хэмжээ авсан нь энэ бололтой. Сөүлийн эрх баригчид ийм ачаатай бөмбөлөг олдвол хөндөлгүйгээр ойролцоох цэрэг, цагдаагийн байгууллагуудад яаралтай мэдэгдэхийг иргэдэд зөвлөжээ.

Эх сурвалж: Yonhap News


Сэтгэгдэл

Selma [165.231.98.145] 2025-05-31 10:57:49

Fantastic tips, Thank you. meilleur casino en ligne Appreciate it. Lots of information. casino en ligne France Reliable material Kudos! casino en ligne You said it adequately.! casino en ligne France Thanks. An abundance of forum posts! casino en ligne You definitely made your point. meilleur casino en ligne Nicely voiced truly! ! casino en ligne francais Regards, Valuable information! casino en ligne France You actually explained it terrifically! meilleur casino en ligne Regards, A good amount of content. casino en ligne

Зочин [66.181.183.106] 2024-06-01 08:48:34

Умардын махан толгойт

Зочин [103.212.162.71] 2024-06-01 01:21:52

Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэдэг билэв үү

Зочин [202.126.90.254] 2024-05-30 23:40:40

Далайд хаяасан хогыг нь савлаад буцаагаа биз дээ. Манай улсын иргдийн хил дээрээсээ буцаадаг бүдүүлэг улс бол өмнөд солонгос

Зочин [122.201.31.106] 2024-05-30 22:50:43

Hytad ah gj yugaa hutsaad bga hujaa shees v chi

Зочин [66.181.181.217] 2024-05-30 03:06:34

Хятад "АХ" байхгүй бол Ардчилсан Солонгос байхгүй, Хятад Ши АХ байхгүй бол бандгар бацаан байхгүй шүү дээ хөөрхий


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000