“Самсунг”-ийн ажилтнууд анх удаа ажил хаяхаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

“Самсунг Электроникс” компанийн үйлдвэрчний эвлэл цалин хөлстэй холбоотой хэлэлцээ зогсонги байдалд орсныг эсэргүүцэн ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа өнөөдөр мэдэгджээ. Өмнөд Солонгосын технологийн тэргүүлэгч компани болон тус компанийн үйлдвэрчний эвлэл болох “Самсунг Электроникс”-ийн үндэсний үйлдвэрчний эвлэлийн /NSEU/ удирдлагууд нэгдүгээр сараас хойш хэд хэдэн удаа яриа хэлэлцээ хийсэн боловч санал зөрөлдөөнөө арилгаж чадаагүй байна.

NSEU нь “Самсунг Электроникс”-ийн хамгийн том үйлдвэрчний эвлэл юм. Тус эвлэл 28 мянга орчим гишүүнтэй бөгөөд компанийн 125 мянган ажилтны 22 хувийг төлөөлдөг. Эвлэлийн гишүүд зургаадугаар сарын 7-ны өдөр цалинтай чөлөө авснаар хамтын эсэргүүцлээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь бүх нийтийн ажил хаялтын урьдчилсан алхам ажээ.

“Энэ бол хүлцэнгүй ажил хаялт мэт санагдаж болох ч бид үүнийг алхам алхмаар хэрэгжүүлнэ” гэж үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч хэлжээ. Хэрэв NSEU ажил хаях юм бол Өмнөд Солонгосын технологийн тус томоохон компанийн ажилтнууд анх удаа ажил хаясан тохиолдол болно. 1969 онд байгуулагдсан цагаас нь хойш “Самсунг Электроникс”-т нэг ч удаа ажил хаялт болж байгаагүй ажээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.