Эверестийн оргилд эмэгтэй хүн хамгийн богино хугацаанд авирсан дээд амжилтыг Балбын уулчин тогтоожээ
Дэлхийн ноён оргилд авирахад нийтдээ 24 цаг, 26 минут зарцуулсан дээд амжилтыг Балбын уулчин Пунжо Лама тогтоожээ. Тэрбээр Эверестийн бэл дэх баазаас оргилд гарахад 14 цаг, 31 минут, дараа нь оргилоос буухад дахин есөн цаг, 18 минут зарцуулсан байна. Тавдугаар сарын 23-ны өдрийн 3:52 цагт баазаас хөдлөөд маргааш өглөөний 6:23 цагт оргилд хүрчээ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад Эверестийн оргилд гарах боломж уулчдад маш хязгаарлагдмал байдаг. Оргилд хөл тавих гэсэн уулчдын урт дараалал үүссэнийг өмнөх жилүүдийн авиралтын үеэр авсан гэрэл зургууд харуулдаг.
Энэ урт дарааллыг алгасахын тулд Лама замдаа унтаж амралгүй шөнийн цагаар авирчээ. Түүнийг авирч эхлэхээс өмнө Эверестийн хоёрдугаар баазаас дөрөвдүгээр баазын хооронд 6,700 орчим уулчин авирч байсан гэнэ. Эверестийн өндөр далайн түвшнээс дээш 8,849 метр байдаг.
Бэлийн баазаас хамгийн богино хугацаанд оргилд хүрээд буцаж ирэх эмэгтэйчүүдийн дээд амжилтыг Лама 2018 онд 39 цаг, зургаан минутаар тогтоож байжээ. Түүний энэ дээд амжилтыг 2021 онд Хонконгийн уулчин Ада Цан 25 цаг, 50 минутаар эвдсэн байна.
Энэ жил Лама хоёр дахь авиралтаараа дээд амжилтыг хоёр дахь удаагаа шинэчилжээ. Эрэгтэйчүүдийн дээд амжилтыг 2003 онд Балбын Лхагпа Гэлү Шерпа 10 цаг, 56 минутаар тогтоосон байдаг.
Балбын алслагдсан Цум хөндийд сарлаг маллаж, далайн түвшнээс 4,500-5,000 метрийн өндөрт амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн Лама бичиг үсэгт тайлагдаж, хорвоотой танилцах хүртлээ уулчин гэж мэргэжил байдгийг мэдээгүй явсан гэдэг. Тэрбээр Умард Америкийн хамгийн өндөр оргил Деналид гарч байжээ. Одоо тэр дэлхийн хоёр дахь өндөр оргил Пакистаны К2-т авирах хүсэлтэй явдаг гэнэ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.227] 2024-06-02 02:59:41
S
Зочин [31.32.212.183] 2024-05-30 18:46:23
yyland abirna gedeg tiim amar zyil bis ee!!ene medeenyyd ynen bol gaihamsigtai hereg....gehdee bidnii dyndaas yylryy yabdag ni tiim ch zohiostoi zyil bis!!!!anhaare..............
Хүний сэтгэлийг яагаад боддоггүй юм бэ? [66.181.185.146] 2024-05-30 13:34:37
Редакциа! Мэдээ нь мэдээ л юм. Гэхдээ та нар монголчуудынхаа сэтгэлийг бодох хэрэгтэй ш дээ. Саяхан осолдоод нас барсан Монгол Улсын уулчдаа оршуулж амжаагүй байхад БАХАА ХАНГАЖ байгаа юм шиг мэдээ тавьдаг нь ЯАЖ байгаа юм бэ? Бид бүгдэд учраад байгаа гашуудлыг яагаад боддоггүй юм бэ.
Зочин [66.181.184.91] 2024-06-02 00:59:19
Зочин [202.179.24.225] 2024-06-01 15:07:38
Сүртэй сүрэнжав вэ
Зочин [103.168.34.134] 2024-05-30 18:09:50
Бах ханасан биш тэр 2 тоо хамаагүй дараа бас аав хүү 2 бас ууланд авирч нас барсан европ хүмүүс бна лээ эрж хайж бгаа гэсэн цогцосыг нь .Эцэг 54 нас хүү 24 гэнэ үү
Зочин [103.168.34.134] 2024-05-30 18:07:39
Бах хансан бишээ дэлхийд болсон саяханы үйл явдал .Тэр хоёртоо хамаагүй шүү дээ