Умард Солонгос 15 тонн хог Өмнөд Солонгос руу агаараар илгээснийхээ дараа түр завсарлав

Aдмин / Гадаад мэдээ

Өнгөрсөн долоо хоногийн турш Умард Солонгос хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлгүүдийг Өмнөд Солонгосын хилийг давуулан нисгэсэн юм. Нийтдээ 15 сая тонн хогийг олон зуун бөмбөлгөөр хил давуулан нисгэсний дараа уг ажиллагааг түр завсарлаж байгаагаа Пёняны эрх баригчид Ням гарагт мэдэгдсэн байна. Үүнийгээ тэд олон жилийн турш Өмнөд Солонгосын талаас суртал ухуулгын материал агаарын бөмбөлгөөр газар нутагт нь илгээж байсны хариу арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа.

“Бид Өмнөд Солонгосын талд агаарын бөмбөлгөөр тараасан хогийг цэвэрлэхэд хэчнээн их хүчин чармайлт шаардагддагийг хангалттай мэдрүүлэхийг зорьсон юм” гэж Умард Солонгосын батлан хамгаалахын дэд сайд Ким Кан Ил ярьсныг Ням гарагт Солонгосын Төв Мэдээний Агентлаг дамжуулжээ.

Тэрбээр Өмнөд Солонгосын тал суртал ухуулгын өдөөн хатгалгаа үргэлжлүүлбэл хог илгээх ажлыг дахин сэргээхээ анхааруулжээ.

зураг

Агаарын бөмбөлгүүдэд хуванцар сав, дууссан батарей, мал амьтны ялгадас зэрэг хог хаягдал ачсан байсан юм. Ийм бөмбөлгүүд нийслэл Сөүл хот болон Гёнги, Чунчон мужуудын газар нутагт унасан байна. Хамгийн хол хүрсэн бөмбөлөг Сөүл хотоос өмнө зүгт 300 гаруй километр зайтай Гёнсан мужийн нутагт илэрчээ. Бөмбөлгөөр тараасан хог хаягдлыг цуглуулах, цэвэрлэх ажлыг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэж байгаа.

Өнгөрсөн амралтын өдөр Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгч умард хөршийнхөө энэхүү бүдүүлэг өдөөн хатгалгад ямар хариу арга хэмжээ авахыг удахгүй шийдэх гэж байгаа талаар мэдээлжээ.

Тухайлбал 2018 онд хоёр улсын зэвсэгт хүчний хооронд байгуулсан гэрээний дараа зогсоосон суртал ухуулгын чанга яригчуудыг дахин ажиллуулах боломжтойг анхааруулсан байна.

Эдгээр чанга яригчуудыг хоёр Солонгосын хил дагуу байрлуулж, Умард Солонгосын дэглэмийн эсрэг ухуулан сэнхрүүлэх утгатай мэдээллүүд, k-pop дуу хөгжим зэргийг цацдаг байсан юм.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл

Бат [59.153.113.116] 2024-06-05 18:54:27

Өмнөд солонгос орон бол та бидний бодож байгаагаас бохир улс шүү дээ иргэд нь үнэн бүдүүлэг зүгээр л нэг жишээ гэхэд манай иргдийг ямар ч шалтгаангүй хил дээрээсээ буцаадаг байх жишээтэй. Хуурамч бараа үйлдвэрлэнэ. Гээд олон зүйл байгаа. Хог хаягдлаа далайд хаяаад байхаар нь хойдууд савлаад буцааж байгаа л байхдаа

Зочин [59.153.114.189] 2024-06-05 14:26:47

15000=15000000

Уншигч [59.153.112.200] 2024-06-05 14:20:22

ҮНЭН ЮМУУ ХУДЛАА БАЙЛГҮЙДЭЭ СОШИАЛД ИТГЭХ АРГАГҮЙ

ЗОЧИН [1.221.12.53] 2024-06-04 18:52:10

Арай хэтрүүлэгтэй мэдээ байна даа. 15 сая тонн гэж. Бичсэн мэдээгээ уншиж хянадаггүй юм уу.

Zochin [103.168.34.143] 2024-06-04 17:05:15

Ali boloh eb iee oloosoi. Hoid So yajich chadah uls mun. Umnud So d olon mayngan Mongolchuud amidarch bgaa. Bolgoomjloh heregtei.

Эрка [66.181.184.109] 2024-06-04 15:58:40

Жинхэнэ толгой нь ажилдаг улс төрч юм аа

Зочин [139.5.218.77] 2024-06-04 17:35:21

Аргаа барж л байгаа юм байх даа, зайлуул.

zuv [103.168.34.6] 2024-06-04 13:27:53

goe shuu

1234 [202.126.91.225] 2024-06-04 13:12:05

Битгий л хэтрүүлээсэй дээ

Зочин [202.126.89.162] 2024-06-03 19:08:38

Super bn shu kk


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.