СЕХ хуулийн дагуу шударга ажиллаж байна уу? Эсвэл…

Aдмин / Хууль

СЕХ нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч бүртгэх үйл ажиллагаа явуулж дуусах шиг боллоо. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу 6-р сарын 2-ны нэр дэвшигчид баримт бичгээ СЕХ-нд дахин хүргүүлсэн. Харин илтэд сонгуулийн хууль зөрчсөн гэгдээд буй эрх баригч намын нэр бүхий хүмүүсийн асуудалд СЕХ яагаад бүлх залгисан мэт хандав?

Иргэдийн гомдол гаргаж, мэдээллэсний дагуу УИХ-ын гишүүд, сайд Ч. Хүрэлбаатар, Ч.Номин нар хууль зөрчиж сурталчилгаа зохион байгуулсан баримтуудыг шалгуулах хүсэлтийг зохих байгууллагуудад хүргүүлээд байгааг хэвлэлүүд мэдээлж байв. Харин Ч. Хүрэлбаатар цагдаагийн байгууллагаас хэрэг нээж шалгаж буй талаар эх сурвалжууд мөн мэдэгдсэн. Гэтэл СЕХ хэрэгт шалгагдаж байгаа нэр дэвшигчийг бүртгэхгүй байр хуулийн заалтыг мөрдөх үү?


Сэтгэгдэл

СЕХ-ны ажлаа гэж .... Цаг хугацаатай уралдаад л. [66.181.160.86] 2024-06-05 16:42:31

СЕХороо шинэчилсэн сонгуулийн хуулийн шинэ нөхцөлд анх удаа ажиллаж байгаа. Өөрчлөгдсөн нөхцөлд хуучин шигээ чөлөөтэй, тайван ажиллах бололцоогүй болсон байх. Ядаж байхад тойргуудаа томсгочихоод, нэр дэвшигчдийнхээ тоог эрс нэмчихээд ажил ундарч байгаа. Энэ сонгуулийг нэг давчихвал дараагийн 2028 оны сонгуульд гайгүй болох байлгүйдээ. Энэ удаагийн сонгуулиар будлиан бага гараасай, давтан сонгуульд л уначихгүй бол сайнсан.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.