Парис хотын орон гэргүй иргэдийг нүүлгэж байна

Aдмин / Гадаад мэдээ

Олимпын наадамтай холбоотойгоор Парис хотын захиргаанаас орон гэргүй иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш орон гэргүй иргэдийг цөөлөх бодлого барьсны үр дүнд сүүлийн 13 сарын хугацаанд 12,545 хүнийг нүүлгэн шилжүүлсэн.

Тус судалгааны байгууллагын үзэж буйгаар орон гэргүй иргэдийг очих газартай болгохын тулд Франц даяар 20,000 байр бэлдэх шаардлагатай. Зөвхөн Парист гэхэд 7,000 байр бэлдэх хэрэгтэй гэж тооцоолжээ.

Парис хотын захиргаа 1,000 газар олгох төлөвлөгөө боловсруулсан ч мужийн захиргаанаас батлах гэж яарахгүй байгаа бололтой.

Тус тайланд "Эрх баригчдын орон гэргүй хүн гэж тодорхойлсон бүлэг иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйл явдал" гэж дүгнэсэн юм.

Олимпын наадам долдугаар сарын 26-нд нээлтээ хийгээд наймдугаар сарын 11-нд хаалтын үйл ажиллагаа болно. Нийт 32 спортын төрөлд 10,500 тамирчин оролцох юм.

Эх сурвалж: Le Monde


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.