“Тоёота” компанийн зах зээлийн үнэлгээ унажээ

Aдмин / Гадаад мэдээ

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ авахдаа аюулгүй байдлын мэдээллийг хуурамчаар үйлдсэнтэй холбоотой дуулианы улмаас Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн долоо хоногт 15 тэрбум ам.доллароор буурчээ. Японы Тээврийн яамнаас автомашин, мотоцикл, тэдгээрийн эд ангиудыг үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын урьдчилсан дүнг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм. Уг шалгалтаар “Тоёота”, “Хонда”, “Сүзүки”, “Мазда”, “Ямаха” гэсэн таван концерн дээрх гэрчилгээг авахад шаардлагатай дотоод туршилтын мэдээллийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон байна.

Дээрх мэдээлэл гарсны дараа “Тоёота” компанийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт нийтдээ 5.4 хувиар унаж, компанийн зах зээлийн үнэлгээ 2.45 их наяд иен буюу 15,6 тэрбум ам.доллароор буурчээ. Мөн “Мазда”-гийн хувьцаа 7.7 хувиар унасан нь зах зээлийн үнэлгээг 80.3 тэрбум иенээр (512 сая ам.доллар) буурахад хүргэсэн бол “Хонда” компанийн хувьцаа 5.8 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ нь 3 тэрбум ам.доллароор унасан байна. Өнгөрсөн долоо хоногт “Ямаха” компанийн хувьцаа 2.2 хувиар, “Сүзүки” компанийнх 0.3 хувиар тус тус буурчээ.

Хуурамч үйл ажиллагаа илэрсэнтэй холбогдуулан Японы эрх баригчид шалгалтын тайланд дурдагдсан загваруудыг худалдахаа зогсоохыг “Тоёота”, “Мазда” “Ямаха” компаниудад үүрэгджээ. “Тоёота” компани “Королла Филдер”, “Королла Аксио”, “Ярис Кросс” гэсэн гурван загварын борлуулалтыг зогсоож, компанийн тэргүүн Акио Тойода үйлчлүүлэгчдээсээ уучлал хүссэн байна. "Мазда" компани “Родстер” ба “Мазда 2” гэсэн хоёр загварын худалдааг зогсоожээ.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

зочин [66.181.188.203] 2024-06-11 10:31:46

Ил тодоор зарлаад зогсоодог мундаг улс шүү, Хужаа машин гэж ямар юм байгаа бол

Зочин [103.57.94.51] 2024-06-10 21:17:45

Японд ийм худал хуурмаг зүйл үе үе гарна. Монголын хэрэглэгч нар тоёотаг мөн ч их итгэдэг байх. Монголчууд минь өөрсдөө машин хийж чадахгүй гэж итгэдэг байх. Монголд тоёотагаас мундаг машин хийж чадна шүү.

Зочин [94.141.234.214] 2024-06-11 12:03:36

50 жилийн дараа бол чадна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.