УИХ-ын сонгуульд иргэд бэлтгэлтэй оролцохыг зөвлөв
"УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль өмнөх сонгуулиудтай харьцуулахад санал хураах явц төвөгтэй, цаг хугацаа шаардахаар байна. Иймд иргэд энэ удаагийн сонгуульд бэлтгэлтэй оролцох хэрэгтэй" гэж МИДАС ТББ-ын захирал С.Энхжаргал үзэж байна.
Холимог тогтолцоогоор зохион байгуулах энэ удаагийн сонгуулиар 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох юм. Ялангуяа, мажоритар тойргууд буюу 78 гишүүнийг сонгох бүсчилсэн тойргууд 10 хүртэлх мандаттай байгаа нь саналын хуудсанд тэмдэглэгээ хийхэд төвөгтэй нөхцөл үүсгэж болзошгүй. Иймд иргэд саналын хуудас, түүнийг хэрхэн бөглөх тухайд тодорхой ойлголттойгоор санал авах байранд очих нь зүйтэй. Хамгийн гол нь, нам эвсэл, нэр дэвшигчдээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртэй танилцахын зэрэгцээ өмнөх мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бодолцож үзсэний дараагаар сонголтоо хийх нь зөв гэж тэрбээр зөвлөсөн юм.
УИХ-ын 2024 оны сонгуулийн саналын хуудас нь "Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх" гэсэн хоёр хэсэгтэй байх юм. Саналын хуудсыг илүү эсвэл дутуу дугуйлж болохгүй. Тухайн тойргийн мандатын тоогоор саналын хуудсыг бөглөх ба хэрэв буруу тэмдэглэсэн бол саналын хуудсыг саналын хайрцагт уншуулахаас өмнө хэсгийн хороонд мэдэгдэж, дахин нэг удаа саналын хуудас авч санал өгч болохоор хуульчилжээ.
Сэтгэгдэл
Иргэн [103.212.116.61] 2024-06-13 16:58:13
Өөрсдөө л ногүй бай!!!!!!!өгсөн Согуулиыг минь дээрэмдэж болохгүй шүү МАН иынхан!!!!!!!!
Сүхээ [66.181.179.63] 2024-06-20 10:38:08
Би сонгуулийн хэсгийн хороонд удаа дараа ажиллаж байсан.Хар машины дүн гараар тоолсон дүн хоёр огтхонч зөрж байгаагүй.Яахав ялагдсан хүний сэтгэлээ хуурах арга юм даа