Цагдаагийн дохиог зөрчиж, зугтсан жолоочийг шалгахад хулгайлсан автомашин унаж явжээ
“Шугаман эргүүл-хар хэсэг" арга хэмжээний хүрээнд Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэх явцад зохицуулагчийн дохио зөрчиж зугтаасан автомашиныг албадан зогсоох ажиллагааг явуулсан.
Шалгалтаар иргэн Д (20 настай) нь энэ оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс бусдын эзэмшлийн Hyundai FIT маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан болохыг тогтоож шалгалтын ажиллагааг явуулж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл
зочин [202.72.240.53] 2024-06-12 20:06:00
Hyandai Fit гэж машин сонсоогүй л юм байна.