Австралийн ажиллах болон амрах виз мэдүүлэх иргэд ГХЯ-наас захидал авна

Aдмин / Гадаад мэдээ

Австрали Улсын ажиллах болон амрах виз мэдүүлэх гэж буй иргэд Гадаад харилцааны яамнаас захидал авч байхаар болжээ. Иймд манай улсын иргэд гадаад паспортын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай болон өр төлбөргүй тухай тодорхойлолт, дээд боловсролын диплом, хэрэв тухайн сургуулийг төгсөөгүй бол их дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт зэргийг бүрдүүлж, энэ сарын 12-ны өдрөөс эхлэн dep10-13@mfa.gov.mn цахим хаяг руу зөвхөн pdf өргөтгөлтэй файлаар илгээх аж. Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор бүртгүүлсэн цахим шуудангаар илгээх юм. Гадаад харилцааны яамнаас олгох захидал нь Австрали Улсын ажиллах болон амрах визний баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм гэж тус яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Hulgaichuud [66.181.161.193] 2024-06-16 08:34:54

Ard irgedee hawchij booj sadaa bolson nowshnuud


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.