Москвагийн бирж АНУ-ын хоригийн улмаас ам.доллар, еврогийн арилжаагаа зогсоолоо

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Сангийн яам лхагва гарагт хоригийн жагсаалтад оруулсны дараа Москвагийн бирж (MOEX) ам.доллар, еврогийн арилжааг зогсоож байгаагаа мэдэгджээ. Арилжааг зургаадугаар сарын 13-наас буюу өнөөдрөөс зогсооно гэж тус биржийн цахим хуудсанд мэдээлсэн байна. Эдгээр валютаар хийх санхүүгийн хэрэгсэл, хувьцаа, үнэт металлын арилжааг зогсоожээ. Хоригийн жагсаалтад мөн ОХУ-ын гадаад валютын зах зээл дээрх ам.долларын арилжаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг Үндэсний клирингийн төв, Үндэсний төлбөр тооцооны хадгаламжийн төв багтжээ.

Зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн "валютын зах зээл болон үнэт металлын зах зээл дээр ам.доллар, еврогоос бусад бүх хэрэгслээр арилжаа явагдана" гэж Москвагийн биржийн мэдээлэлд дурдсан байна. Шинэ хориг хэмжээ нь батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэгдсэн "Оросын санхүүгийн системийн бүтэц"-ийн эсрэг чиглэсэн гэж АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурджээ.

Хориг арга хэмжээ нь рублийн хөрвөх чадварыг хязгаарлаж, Оросоос валют гаргах зардлыг нэмэгдүүлж, Оросын экспортлогчдод валютыг таатай ханшаар арилжахад хүндрэл учруулна гэж Европын бодлогын шинжилгээний төвийн /CEPA/ зочин судлаач Александр Коляндр “The Bell” сонинд ярьжээ. ОХУ-ын Төв банкнаас ам.доллар, еврогоор хийх гүйлгээг биржийн бус түвшинд хийнэ гэж мэдээлжээ. Тус банк рублийн албан ёсны ханшийг банкны тайлангийн мэдээлэл, биржээс гадуурх дижитал худалдааны платформуудын мэдээлэлд үндэслэн тогтоох аж.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.203] 2024-06-14 17:23:50

РУБЬЛ ТЭНГЭРТ ГАРАХ НВ Э.

Зочин [202.126.93.115] 2024-06-13 11:52:14

пөгспүтины оркстан ингээд хоёр дахь Хойд солонгос болох нь эдийн засгийн хувьд албажиж байна даа

Зочин [139.5.216.47] 2024-06-14 11:43:59

Манайх л халд нь чирэгдэх болчлоо. Сонгуулиа л зөв өгөхгүй бол

Зочин [124.158.106.88] 2024-06-13 21:35:27

хойд солонгос улсад нэг ч очиж үзээгүй бодит байдалтай нь танилцаагүй, ядахдаа монголыг бодвол бүх зүйлээ өөрсдөө хийдэг хэнээс хамааралтай бус улсдаа. Харин эсрэгээр айлгаад сууж байдаг ухаантай ард түмэн дээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.