The Mongolz Шведийн тэмцээний эхний тоглолтдоо түүртэлгүй хожлоо

Aдмин / Спорт

  • ESL Pro League-ын эрх олгох Challenger Jönköping тэмцээн эхэллээ
  • Тэмцээнд Монголын The MongolZ баг оролцож байна
  • Тэд эхний тоглолтдоо хожлоо

ESL-ээс зохиодог CS2 (Counter-Strike 2)-ын хамгийн том лиг болох "ESL Pro League"-ын 20 дахь улирал есдүгээр сард Мальт улсад болно. Тус тэмцээний эрх олгох "ESL Challenger at DreamHack Summer 2024" тэмцээн Шведийн Йоншопин хотод эхэллээ.

100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээний "А" хэсэгт багтсан Монголын "The MongolZ" баг эхний тоглолтоо Хойд Америкийн төлөөлөл "Party Astronauts" багтай хийж Nuke-д 13-3 харьцаагаар хожлоо.

Ийнхүү тэд хэсгийн аваргын төлөө өнөөдөр 21:40 цагаас "Team Falcons", "Aurora Gaming" багуудын хожсонтой тоглохоор болов.

Монголд болсон хамгийн өндөр шагналын сантай тэмцээн "Nomadic Masters", 400 мянган ам.долларын шагналын сантай "YaLLa Compass 2024" тэмцээнүүдэд түрүүлээд буй The MongolZ-ын амрах завдалгүй оролцож буй гурав дахь том тэмцээн нь энэ юм.

Тэд энэ тэмцээнд түрүүлбэл ESL Pro League-т орох эрхээ авах боловч дэлхийн чансаагаар эрхээ авах нь тодорхой болсон гэж үзэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.