Путиний тавьсан Украинд гал зогсоох саналыг Зеленский няцаав
Өчигдөр буюу Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн гадаад харилцааны яамны байранд болсон уулзалтын үеэр Украинд гал зогсоох нөхцөлийг танилцуулжээ. Тэрбээр Оросын цэрэгт эзлэгдсэн Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудын нутгаас Украины тал цэргээ бүрэн гаргах, НАТО-д гишүүнээр элсэх санаанаасаа татгалзах гэсэн үндсэн хоёр шаардлагыг тавьж байгаагаа мэдэгдсэн байна.
“Нөхцөлүүд маш энгийн. Цэргийн хүчээ татах, НАТО-д элсэх төлөвлөгөөнөөсөө албан ёсоор татгалзах нөхцөлүүдийг хүлээж авахад бэлэн гэдгээ Киевийн эрх баригчид мэдэгдсэн даруйд бид даруй галаа зогсоож, яриа хэлэлцээг эхлүүлэх болно. Бид үүнийг даруй хийнэ гэдгээ дахин хэлмээр байна. Мэдээж бид үүнтэй зэрэг Украины анги нэгтгэлүүдийн аюулгүй, саадгүй гаргах баталгааг өгөх болно” гэж Путин энэ үеэр хэлжээ.
Путиний тавьсан саналыг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон АНУ, НАТО-гийн эрх баригчид ээлж дараалан няцаасан байна.
“Түүний хэлсэн зүйл бол тулган шаардалт юм. Хитлерийн хийсэн зүйлтэй ижил. Путиний нүүрээр Нацизм хэдийнээ дахин амилаад байна. Тэр зогсохгүй. Тиймээс бид түүний хэлсэн зүйлд итгэх ёсгүй” гэж Их Долоогийн бүлгийн дээд чуулганд оролцож буй Зеленский ярьсныг Италийн SkyTG24 телевизийн суваг мэдээлжээ.
Брюссель хотод НАТО-гийн уулзалтад оролцож буй АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Тэр үнэхээр шийдсэн бол өнөөдөр ч үүнийг дуусгаж чадахаар байгаа. Бид түүнд Украины тусгаар тогтносон газар нутгаас гарч явахыг уриалж байна” гэж мэдэгдсэн байна.
НАТО-гийн тэргүүн Йенс Столтенбэрг “Энэ бол сайн санааны үүднээс гаргасан санал биш” гэж Путиний санааг няцаажээ.
Путин өчигдрийн уулзалтын үеэр бас Орос ба Өрнөдийн сөргөлдөөн “буцах аргагүй байдалд хүрэхэд тун ойрхон” байгааг анхааруулж, өөрийн улсыг дэлхий дээр “хамгийн том цөмийн зэвсгийн нөөцтэй” хэмээн гайхуулж байв. Тэр бас энэ амралтын өдрүүдэд Швейцарт зохион байгуулагдах Украины энхийн уулзалтыг “бүхнийг сатааруулах арга заль” гэж шүүмжилжээ.
Дэлхийн 90 орчим улс, олон улсын байгууллагуудын удирдагчид, төлөөлөгчид оролцох энэ арга хэмжээнд Орос улс уригдаагүй юм.
Путин бас Оросын гадаадад битүүмжлэгдсэн хөрөнгийг Украины тусламжид зарцуулах Их Долоогийн бүлгийн шийдвэрийг “хулгай” гэж нэрлээд үүнийг “шийтгэлгүй өнгөрөөхгүй” хэмээн анхааруулсан байна. Тэрбээр уг алхмыг Өрнөдийн орнууд “дэлхийн аль ч улсын хөрөнгийг ингэж дээрэмдэх боломжтойг харуулж байна” хэмээн шүүмжилжээ.
“АНУ болон Өрнөдийнхний дээрмийн дараагийн хохирогч хэн ч байх боломжтой” гэж Путин гадаад хэргийн яамныхаа ажилтнуудтай уулзахдаа хэлсэн юм.
Украинд дайн эхэлсний дараа Оросын төв банкны $325 тэрбумтай тэнцэх гадаад дахь хөрөнгийг Өрнөдийн орнууд битүүмжилж байв. Их Долоогийн бүлгийн гишүүн орнууд уг мөнгөний хүүгийн орлогоор эргэн төлөгдөх нөхцөлөөр Украинд $50 тэрбумын тусламж үзүүлэх шийдвэрийг Пүрэв гарагт гаргасан юм.
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл
zochin [202.72.245.121] 2024-07-25 13:06:05
Ekh delhiin buh l humuus amar amgalan baih boltugai. Ehlel ni zuvshiltsil oilgoltsol. AMAR AMGALAN. Amar amgalan.
зочин [66.181.183.195] 2024-06-18 18:18:11
оросууд яагаад Украйны нутгийг өг, авна гэж байгаа юм бол оо? оросууд өөрсдөө Японы курилын 4 арлыг хэзээ буцааж өгөх юм бол оо? Угаасаа бусдыг түрэмгийлж, иргэд нь унтаж амарч байхад шөнөөр бөмбөгдөөд байж болохгүй биз дээ? 72 настай Путин гуай яагаад Украйн улс юу хийхийг нь заагаад байгаа юм бол оо? Украйн улс өөрсдөө асуудлаа шийдэх ёстой, эрхтэй биз дээ? оросууд 2-3 хоногт Украйныг эзэлнэ гэсэн нь бүтэлгүйтэж, одоо лав 2 жил 4 сар болж байна уу? 72 настай Путин гуай дайн, түрэмгийллээ хурдан зогсоогоосой. УКРАЙНЧУУДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ.
Зочин [77.100.182.196] 2024-06-17 19:52:34
ukrainchuudiig alan hjdah dain hiihdeen ukrainchuudaas pros Putin asuugaagui buuz ogood buh suiliin oroo tol
Алдаатай бичичихсэн бололтой. [66.181.160.67] 2024-06-17 16:11:47
"ПутинЫ" гэж бичих ёстой юм биш үү? Сэтгүүлч ээ.
Зочин [124.158.122.51] 2024-06-18 09:33:41
аливаа гадаад үгэнд "ы" залгадаггүй. Путиний гэх нь зөв
Зочин [202.9.40.13] 2024-06-17 14:23:44
Гал зогсвол Украйнд доллар орж ирэх явдал зогсож Зеленский мөнгөгүй болно. Дайн үргэжилж л байвал тэд мөнгөтэй бусдаар хүрээлүүлээд сайхан байх болно.
Зочин [24.13.252.130] 2024-06-16 20:51:49
Үгүй ингэж балайрч байхаар болдогсон бол энэ хоёрыг нэг нэг сэлэм өгөөд олны өмнө гладиатор шиг тулалдуулчих юмсан.
Уншигч [103.212.117.195] 2024-06-16 18:28:50
салбадай ухаан муутай улсаа сүйрүүлж байгаа хүн нацистыг дэмжигч барууныг шүтэгч өнгө мөнгө харсан муж хүн
Зочин [139.5.217.222] 2024-06-16 18:53:35
Хэрэв орос яалагдавал монгол өвөр Монголтойгоо нийлэж эрээний хил нээгдэж хятадын харыяанд шууд орно
Зочин [139.5.217.222] 2024-06-16 18:49:12
Жон баидeн гэхээр зарим монголчууд доолоох гэд 85 настаи.том хүү 70 настаи украины хамаг баялгийг цөлмөсөн этгээд.Варшавын гэрээг орос тараасан 15 рeспувлкиг тараачихсан. НАТО тарахгүй улам олон болж оросын эргэн тойронд цэргийн бааза байгуулж буцад улсын баялгийг тонон дээрэмдэн баина энэ зөв үү
Доржоо [103.57.94.66] 2024-06-16 17:31:14
Хэрхэхийг харья Пүтин ялнаа..
Зочин [103.57.95.73] 2024-06-16 16:52:48
Шинэ зэвсэгээ гаргаагүй байгаа. Манай орос ах.
Зочин [202.9.40.171] 2024-06-16 15:08:50
Наанаа Оросуудыг барууны орнууд буруутгаад байгаа юм шиг боловч цаанаа барууныхан өөрсдөө их но-той шүү дээ. Хүмүүс далд учрыг нь сайн мэдэхгүй л Сэм ахаа бишрэх юм. Украйныг хүний наймаа, хүүхдийн наймааны гол түшиц баазаа болгосон байсан гэсэн. Энэ талаар харамсалтай нь мөнгөний эздэд үйлчилдэг хэвлэлүүд хэзээ ч мэдээлэхгүй. Орос орон бат бөх хөл дээрээ тогтох нь манай орны аюулгүй байдалд ч маш том ач холбогдолтой. Ардчилал гэж магтаад байдаг хэдэн өлсөж гарч ирсэн гарууд өнгөрсөн жилүүдэд хувьчлал нэрээр хамаг үйлдвэр, баялгийг нь хувааж идэж яаж завхруулав.
Зочин [66.181.188.198] 2024-06-17 00:39:17
УИХ-ын гишүүн бидаан Ганбат дуулчихна. Тэр дайн хийгээд гаднын мөнгө олоод байна. Ард түмни йтатварын мөнгийг буруу зарсан. Харин хөрш бол Украинаас өөр гэж хэлэх хүн алга. Баяр хүргэе.
Иргэн [122.201.31.16] 2024-06-16 11:16:38
Санал биг тулган шаардаот Манай охкууд бодоорой Хятад Өмнөновь Дорноговь Дохнодыг өг гэьэл яах уу
иргэн [103.161.242.159] 2024-06-16 05:02:41
Орос зэвсэгийн хүчээр дийлэхгүй нь тодорхой боллоо. Айлын гэрт давхиж ороод баахан дээрэм зодоод хийчихээд одоо эвлэрнээ хөө гээд зогсож байгаа мэт санагдана. Таны өөрийн гэрт ийм явдал болбол танд ямар санагдах вэ. Оронд нь Оросын ард түмний гадаадад байсан 250 тэрбум долларыг тавиад туучихлаа.
Хэрүүлч пялдага би [103.161.242.123] 2024-06-16 10:29:25
ОХУ-ын нууц зэвсгээ хэрэглаэхгүй байх нь таашаалтай байна. Тэрнээс биш Орос нууц зэвсгээ хэрхэн яаж гаргаж байсан дэлхийн 2-р дайны түүхэнд бий.
Түүхэнд орос халимаг буриад туваг барьж идээд дуусгасан нь үнэн түүх америк аль үндэстэнг барьж ид [103.140.10.205] 2024-06-16 00:36:11
Орос тува халимаг буриадыг барьж идсэн түүхэн үнэн шүү америк ямар үндэстэнг барьж идсэн юм ухаантангуудаа хэлээд өгөө ч
Түүх судал, Оросын хүн амын байдлыг бас судал. [103.57.94.91] 2024-06-17 01:10:44
Түүх мэддэгүй юм уу? 200-хан жилийн дотор АНУ чинь америкийн уугуул иргэд индианчуудаа бүрэн устгачихсан. Индианчууд хүн амынх нь 1-2 хувь л болсон байх. Оросын буриад, тува, халимаг нь 1000 жилийн өмнө байж л байсан, одоо ч нутагтаа байж л байна.
Хариулт [139.5.218.225] 2024-06-16 14:22:06
Халимаг , тува , буриадыг оросууд эзлэж авсан уу.Үгүй.Яг одооны монголчууд шиг ( бага хаадын хоорондын тэмцэл ,манж халхын хоршил зэрэг ) тэмцэл дайнаас болж тэд өөрсдөө зугтаж оросд дагаар орчихсон юм.Тувачууд өмнө зүгт монголчууд байгааг өдөр болгон санаж бай гэсэн үг гаргасан юм. Их мэдэрхийрэх , хөршөө өдөх зэрэг нь монгол улсад ЗОХИХГҮЙ дээ.АНУ нЬ 250 хан жилийн настай боловч мексикээс ТЕХАС мужийг , панам улсаас панамын сувгийг , куба улсаас гуантамо нутгийг дээрэмдснийг хэлээд өгье
Хэрүүлч пялдага [103.161.242.123] 2024-06-16 10:39:29
Тэр үеийн нийгэм тийм байсан нь үнэн. Шинэ эриний үед АНУ болон НАТО барьж идээд дээсгаж байна. Орос орон бол эвлэгдүүхэн шүү. Орос яасан ч түрэмгий зан гаргахгүй. Дэлхийд хунхууз дээрэмчдийн үр сад л үймүүлж байна гэдгийг саначих.
Lol [202.126.89.217] 2024-06-16 10:23:05
Орос троллууд ямар их юм бэ. Оркууд манай руу ороод ирвэл өмдөө шувтлаад хошгонодуулах лалрууд их юм байна. Тэгчихээд монгол ялна гээд шаах юмаа. Түй түй
Монгол [66.181.177.58] 2024-06-16 09:00:34
Индианчуудыг тэр чигээр нь устгаж газар нутгийг нь булаан эзэлж одоогийн АНУс үүссэн дүүдээ. Мэдэж ав
Зочин [202.55.188.126] 2024-06-15 23:29:12
Алиалагч фашист жүжигчин хүнийг сонгох юм бол улс орноо гадны нөлөөнд оруулж ингэж самардаг юмдаа. Еврей хошногнуудад эрхэнд ньороогүй цөөхөн улс л байдаг Орос хятад, Ардчилсан Солонгос, Иран, исламын цөөн улс байгаа, тэднийг гартаа оруулчих гэж олон жил оролдож бна даа
Зочин [122.201.31.47] 2024-06-15 22:18:01
Донецк, Луганск бол угаасаа ОХУ-ын тосгон шүү дээ. Орос хүмүүсийнх. Энэ Володимир Зеленский цөмийн бөмбөгөөр бөмөгдүүлэх байх. Украйн улс бол АНУ-ын утсан хүүхэлдэй юм. Неонацист дээрэмчин, терористуудаар удирдуулсан улс. Ард түмэн нт ч гэсэн даваруу зэвүүн зантай. Өмнө гэм зэмгүй орос иргэдийг алж байсан юм.
Зочин [202.55.188.126] 2024-06-15 23:25:07
Тиймээ
Трев [202.126.91.192] 2024-06-15 22:00:31
Хошин шогийн эргзз дагз удахгзй үхэж далд ор
Болд өвгөн [122.201.31.41] 2024-06-15 21:08:31
Алуурчин иван чи үхвэл таарна
Зочин [77.100.182.196] 2024-06-15 19:02:33
zov Puting ooroon buuzogoh tsag tun udahgui
Зочин [103.57.95.73] 2024-06-15 18:37:51
Хохь чинь өмхий ногоон. Пиздааг дүүжилж алаад хүүрийг барууны нохойнуудад нь хаяж өг. Путин ах минь дуусга.
Зочин [66.181.180.206] 2024-06-15 16:12:17
Неофашист үст хорхой шиг нөхөр Украйны иргэдээ устгуулж байж л санаа нь амрах новш юм байналдаа Хонжоочид, Салга Жо, сонгуульд ялагдсан Шольц, Макрон нар томрох хугацаа чинь хомсодсоноо ухаарах цаг нь иржээ Украйнаас олз олохоо чадахгүй болсон