53 жилийн өмнө алга болсон онгоцыг нуураас олжээ

Aдмин / Гадаад мэдээ

53 жилийн өмнө Вермонт мужид алга болсон тийрэлтэт онгоцыг Чамплейн нуураас олжээ.

Онгоц 1971 оны цастай шөнө Вермонт дахь Чамплейн нуурын дээгүүр явж байхдаа агаарын хянагч нартай холбоо тасарч, сураггүй алга болсон байна. Аав нь сууж явсан онгоц осолдох үед Кристина Никита Коффи дөрвөн настай байжээ. Тэрбээр хэрэгт холбоотой сонины хайчилбар, баримтуудыг байнга цуглуулж, хэзээ нэгэн цагт онгоцыг олно гэж итгэдэг байжээ.

Никита Коффи усан доорх тийрэлтэт онгоцны зургуудыг үзээд мөн болохыг таньжээ. Тэр “Би мөн байна гэж шууд таньсан. Учир нь би бүх насаараа тэр онгоцны зургийг харсан шүү дээ” гэжээ.

Онгоц осолдсон цастай шөнө чухам юу болсон нь нууц хэвээр байна. Тэд 1971 оны 1-р сарын 27-нд онгоц Вермонт мужийн Берлингтон хотоос Род-Айлендын Провиденс руу хөдөлсөн ба онгоцонд Никита, Дональд Майерс, Роберт Р.Уильямс, III, Фрэнк Б.Уайлдер, Кирби Виндзор нар байсан.

Алга болсон онгоцыг хайх эхний хайлт амжилтгүй болж байв. Учир нь өвлийн хахир хүйтэнд нуур хөлдөж, эрлийг үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Хавар болж мөс хайлахад 17 удаа оролдлого хийсэн ч мөн л олоогүй байна.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.