Ховд аймгийн Жаргалант сумын зочид буудлын өрөөнүүдэд камер байршуулсан байжээ

Aдмин / Хууль

Ховд аймгийн прокурорын газраас Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 40 орчим газрын үйл ажиллагаатай танилцахад, нэр бүхий 14 газрын зочид буудлын болон караокены өрөөнд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан байсан нь илэрчээ. Хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон ариун цэврийн өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илт халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглодог.

Ховд аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймгийн Цагдаагийн газартай хамтран Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад явцад дээрх зөрчлийг илрүүлсэн хэмээн УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.


Сэтгэгдэл

Irgen [139.5.216.25] 2024-06-24 09:07:59

Yajk bgaa yum bol oo

Дэлбээ [66.181.188.215] 2024-06-23 14:17:48

Камер зоосон буудлуудын нэрсийг зарлана уу. Тийм буудалд буухгүй. Камер зоож хүний хувийн нууцад халддаг ямар гаж донтой сда-нууд вэ?

hun [139.5.219.157] 2024-06-21 13:20:18

unenshdee karoake bolgn oroondoo camertai ter ni bainga anivchaad gerel ni asaalttai bjdgshd noild zarim ni bgd bdiishd

зочин [66.181.183.195] 2024-06-18 18:03:01

Энэ үнэн үү? Үнэн бол Монгол улс хаашаа яваад байна вэ? Хүний эрхийг арай л бүдүүлгээр зөрчиж байна уу? Банкнууд, гар утасны оператор компаниуд иргэдийг алхам тутамд бүртгэж байгааг юу гэж ойлгох вэ? Иргэдээ мөрдөж мөшгөдгөө эрх баригчид хэзээ болих вэ? Үүнийхээ оронд гэр хорооллын хүнсний дэлгүүрүүд АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА худалдаалахыг хориглоосой. Ганцхан 7 хоногт, гэр хорооллын ганцхан хэсэгт 3 хүн архинаас болж амь насаа алдаж байгааг анхаарах төр засаг, байгууллага байна уу? Гэр хорооллын гудамжнуудыг бүгдийг нь камержуулаач ээ, гэрэлтэй болгооч ээ. 21-р зуунд Монголчууд гэр хороололд, сумдад яаж амьдраад байна вэ?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.