Орос, Умард Солонгос хоёр төлбөр тооцооны шинэ систем хамтран хөгжүүлэхээр тохиролцсоныг Путин мэдэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр буюу Мягмар гарагт Умард Солонгост албан ёсны айлчлал хийхээр болсныг Кремлийн хэвлэлийн алба өчигдөр зарлажээ. Тэрбээр 24 жилийн өмнө Пёнянд айлчилж байсан бөгөөд энэ удаа өнгөрсөн оны есдүгээр сард Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны хийсэн айлчлалын хариу айлчлалаар ирэх гэж байна.

Айлчлалынхаа өмнө тэр Умард Солонгосын төв хэвлэл Родон Синмун сонинд ярилцлага өгчээ. “Хамтын хүчин чармайлтаар хоёр талын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэж Путин уг ярилцлагадаа хэлсэн байна. Тэрбээр бас хоёр улс Өрнөдийн хараа хяналтаас гадна ажиллах, хамтарсан төлбөр тооцооны систем хөгжүүлэхээр болсныг дуулгажээ. Мөн Өрнөдийн “хууль бус” хориг арга хэмжээний эсрэг хамтран тэмцэхээ мэдэгдсэн байна.

Үүнээс гадна боловсрол, аялал жуулчлал, соёл урлагийн зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа Путин мэдэгджээ.

Маргааш буюу Лхагва гарагт хоёр улсын удирдагчид “чухал баримт бичгүүд”-эд гарын үсэг зурахыг Путиний зөвлөх Юрий Ушаков мэдээлсэн байна. Үүнд стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ багтаж байгаа тухай ТАСС агентлаг мэдээлжээ. Путиний айлчлал хоёр өдөр үргэлжлэх юм байна. Тэрбээр 2000 оны долдугаар сард хамгийн сүүлд Пёнянд айлчилж, одоогийн удирдагчийн эцэг Ким Жон Илтэй уулзаж байжээ.

Эх сурвалж: Yonhap News


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.