Үл хөдлөхийн хөрөнгө оруулалт Хятадад буурчээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадад энэ оны 1-5 дугаар сард үл хөдлөхийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 10.1 хувиар буурсан талаар тус улсын үндэсний статистикийн газрын мэдээлэлд дурджээ. Ийнхүү буурсан нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд томоохон хямралыг үүсгэсэн үл хөдлөх хөрөнгийн хамгийн том компани болох “Эвергранде”-гийн дампууралтай холбоотой байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Олон тэрбум ам.долларын өртэй “Эвергранде”-г татан буулгах шийдвэрийг Хонконгийн шүүх өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан юм. Хятадын Орон сууц, хот, хөдөөгийн барилгын яамны сайд Ни Хун гуравдугаар сарын эхээр мэдэгдэхдээ, эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтвортой байлгахын тулд нэмж хүчин чармайлт гаргана гэдгийг онцолж байв.

Гэхдээ статистикийн газрын мэдээллээс харахад үл хөдлөхийн зах зээлийн байдал Хятадын эдийн засагт төдийлөн нөлөөлөөгүй байна. Тус улс өндөр технологийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа бөгөөд 1-5 дугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 10.4 хувиар өсжээ. Үйлчилгээний салбарт оруулсан хөрөнгө оруулалт 14.3 хувь, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт 5.7 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт 9.6 хувиар тус тус өссөн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.