АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг хэвээр үлдээв

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын хэмжээнд инфляц зорилтот түвшинд хүрч буурсан боловч зээлийн жишиг хүүг тогтвортой хэвээр барих бодлогоо зарласан байна. Тэд бодлогын хүүг жилд зөвхөн нэг л удаа бууруулна гэдэг байр суурь илэрхийллээ. Сүүлийн жилүүдэд инфляц олон арван жилд үзэгдээгүй өндөр түвшинд хүрч өссөнөөс дэлхийн томоохон төв банкны удирдлагууд хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн зээлжих сонирхолд хаалт болгож суурь хүүг өсгөх бодлогод шилжсэн. Зээлийн суурь хүү өнгөрсөн оны 7 сараас хойш 5.25-5.50 хувийн түвшинд байна.

Инфляц түүхэн дээд үзүүлэлтээсээ тал шахам хувиар унасан боловч албаныхан байдлыг цаашдаа ч сайжрах шаардлагатай, 2 хувийн түвшиндээ тогтвортой очлоо гэх итгэлтэй болтлоо бодлогоо сулруулахгүй гэдэг байр суурийг Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.176] 2024-06-20 03:07:04

Холбооны нөөцийн сан нэртэй хувийн компани доллар ыг асар их хэмжээгээр хэвлэж, инфляцыг өсгөж байгаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.