Орос, Умард Солонгос улсууд харийн түрэмгийллээс харилцан нэгнээ хамгаалахаар тохиролцов
Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар харийн түрэмгийллээс харилцан нэгнээ хамгаалах гэрээг Пёнян хотноо байгуулжээ. Хоёр удирдагчийн уулзалтын дараа Путин уг гэрээг байгуулснаа зарласан байна.
Тэрбээр 24 жилийн дараа Умард Солонгост айлчлан ирсэн юм. Ийм гэрээ байгуулснаар Солонгосын хойгт ямар нэг мөргөлдөөн гарвал Орос улс Пёнянд туслах, Москвагийн Украинд явуулж буй дайнд Умард Солонгос ил тод туслах боломж нээгдэж болзошгүй байна.
Путин, Ким нар өмнө нь өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Алс Дорнодод уулзсан юм. Энэ уулзалтаар Умард Солонгос сум, зэвсгийн нөөцөөр ОХУ-д туслах, хариуд нь Оросын тал сансрын технологи шилжүүлж өгөх тохиролцоонд хүрсэн гэж ажиглагчид үздэг. Тэр үеэс хойш Умард Солонгосын пуужин, их бууны сумыг Оросын арми Украинд хэрэглэж байгаа нь олон баримтаар тодорхой болсон.
Гэхдээ сүүлийн өдрүүдэд Өрнөдийн орнууд өөрийн нийлүүлсэн зэвсгийг ОХУ-ын нутаг дэвсгэрт ашиглах зөвшөөрлийг Украины армид өгсөн нь Путиний хувьд том асуудал болоод байгаа. Өчигдөр Пёнянд үг хэлэхдээ Путин үүнийг олон улсын хууль дүрмийг зөрчсөн үйлдэл гэж шүүмжилсэн юм. Тэр бас Орос, Умард Солонгос хоёр улс Өрнөдийн орнуудын авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээний эсрэг хамтран тэмцэхээр болсныг мэдэгджээ.
Ким Жон Ун энэ үеэр хоёр улсын харилцаа “шинэ өндөр түвшинд” шилжсэнийг сайшаагаад Оросын Украинд явуулж буй дайныг “бүрэн дэмжиж” байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл
Zochin [66.181.184.232] 2024-06-21 15:00:01
Ingeed hogshin zaluu 2 tsust teroristuud hamtdaa duujluuriin gogtsoond tolgoigoo uglaj dee hoorhii. Shudarga yosnii ild ene 2 novshiig hezee ch orshoohgui gedeg ni todorhoi.
Лол [202.126.90.194] 2024-06-20 14:55:57
Хуяа ояа нар орж ирээгүй байгаа юм уу. Бас л саваа нь шдээ тэдний коммент.
Зочин [139.5.216.140] 2024-06-20 13:48:09
Путька ядарч дээ хөөрхий Нөгөө золиг нь баахан зомби Солонгос цэрэг явуулна. Хариуд нь өмнөд Солонгос уруу дайрах Орос цэрэг нэхнэ. Ядаж байхад нь энэ хавар Хятад Монгол хоёр хамтарсан цэргийн хээрийн сургууль хийсэн хийх хийхдээ Хэрийн сургуульд оролцох танкуудаа Хятадууд урд төмөр замаар ачаад ороод ирсэн, Путинд Гитлерийн хувь заяа ногдож дээ.